Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-23 нд нийтлэгдсэн байна.

Энэ долоо хоногт K-Pop ертөнцөд юу болов

6/ 23/ 2023    17 цаг 46 минут

Бэкхён, Шиүмин, Чэн нар SM энтертайнменттай тохиролцлоо

“EXO” хамтлагийн гишүүн Бэкхён, Чэн, Шиүмин нар зургаадугаар сарын 1-нд “SM” энтертайнментаас гарч буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-нд “SM” энтертайнмент тус хамтлагийн гурван гишүүнтэй хамтарсан мэдэгдэл гаргаж, санал зөрөлдөөнөө шийдэж, гэрээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдлээ.

Тодруулбал, гэрээнд хэсэгчилсэн өөрчлөлт оруулж, EXO хамтлагийн үйл ажиллагааг илүү идэвхтэй явуулахаар хоёр тал тохиролцов.

SM энтертайнментын зүгээс “Саяхан агентлаг болон тус агентлагийн уран бүтээлчдийн янз бүрийн байр суурьтай асуудлыг олон нийтэд дэлгэсээр байна. Үүнтэй холбогдуулан агентлаг болон гурван уран бүтээлч EXO-г дэмждэг олон хүмүүсийн санааг зовоосонд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Бид гурван уран бүтээлчийн санаа бодлыг сонсож, ойлгож, мөн тэдний талаарх байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Тэд ч бас сэтгэлээ нээж, уран бүтээлчийн гэрээний талаарх бидний байр суурийг ойлголоо. Үүний дагуу тус компани болон уран бүтээлчид харилцан адил тэгш хэлэлцсэн, шинэчлэн найруулах үйл явц эхэлж, цаашид харилцаагаа улам бэхжүүлнэ гэж амласан. Бид тэднийг дэмжиж, гишүүдийн үйл ажиллагаа, цаашид илүү их таниулах тал дээр ажиллахад нь дэмжлэг үзүүлэхээр шийдлээ.

Нэгдүгээрт, агентлаг болон гурван уран бүтээлчид EXO-гийн төлөвлөсөн үйл ажиллагааг илүү идэвхтэй, тасралтгүй явуулахын зэрэгцээ тодорхой хэсгийг хэлэлцэж, засаж залруулах замаар гэрээний харилцааг хүлээн зөвшөөрч, хадгалах болно

Хоёрдугаарт, гуравдагч этгээд хөндлөнгөөс оролцсон талаар үл ойлголцол үүссэн гэдгийг хэлмээр байна.

Гурван уран бүтээлч рүү гуравдагч этгээд шударга бус санаатайгаар хандаж байна гэсэн мэдээлэл анх тус агентлагт ирсэн бөгөөд энэ нь маргааны гол шалтгаан болсон гэж бид мэдэгдсэн. Гэтэл энэ удаагийн хэлэлцүүлгээр бид гуравдагч этгээдийн оролцоотой холбоотой үл ойлголцол байгааг мэдсэн. Энэ завшааныг ашиглан бидний мэдэгдэлд санаа зовоосон хүмүүсээс уучлалт гуйж байна.

SM болон EXO-CBX хоёулаа фенүүд, бусад EXO гишүүд болон EXO-д итгэж, хүлээж байсан хүмүүсээс уучлалт гуйж, биднийг дэмжсэн олон хүмүүсийн дэмжлэгийг хариуцахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгдэл гаргажээ.

 

Жүжигчин Ду Кёнсүүгийн гол дүрд нь тоглосон “The Moon” киноны шинэ зургууд цацагдлаа

EXO хамтлагийн гишүүн Ду Кёнсүүгийн гол дүрд нь тоглосон “The Moon” уран сайхны кино наймдугаар сарын 2-ноос эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх аж. Бусад улсад хэзээ гарах тухай хараахан зарлаагүй байна.

Тус бүтээлд D.O сансрын нисэгч Хван Сун Вүгийн дүрд тоглосон бөгөөд санаанд оромгүй тохиолдлоор дэлхийгээс олон сая километрийн зайд сансарт ганцаараа гацах гэнэ. Тэрээр тэнгисийн цэргийн тусгай флотын төгсөгч бөгөөд молекул физикийн чиглэлээр суралцаж, Сар луу нисэх солонгосын сансрын хөлөг болох "Woori"-ийн хамгийн залуу гишүүн аж.

 

Сон Хэ Кё өөрийн хамгийн том "Fangirl" Хан Со Хи-г дэмжиж байгаагаа харуулжээ

Сар гаруйн өмнө Сон Хэ Кё, Хан Со Хи нар "The Price of Confession" олон ангит кинонд тоглохгүй байхаар шийдсэнд, ялангуяа жүжигчид сошиал орчинд нэлээн дотноор харилцаж байх үед шүтэн бишрэгчид нь урам хугарсан аж.

Тодруулбал, зарим интернэт хэрэглэгчид залуу жүжигчнийг Сон Хэ Кёг ашиглан олны анхаарлыг татаж байна гэж шүүмжилсэн юм. Үүний хариуд Сон Хэ Кё нь Хан Со Хи-г хамгаалж, кофены машин илгээсэн гэж таамаглажээ. Саяхан тэрээр Хан Со Хигийн ажилд дэмжлэг үзүүлж, зураг авалтын газар руу дээрх машиныг илгээсэн байна.

Сон Хе Кё "The Glory" киногоор шуугиан тарьсны дараа Хан Со Хи Сонг түүнтэй илүүтэй харьцаж, хайртай гэдгээ харуулсан гэж нетизэнгүүд үзэж буй. Хэрвээ Сон Хэ Кё “А” зэрэглэлийн жүжигчин биш байсан бол Хан Со Хи түүнтэй ингэж зууралдахгүй гэж тэд хэлжээ

Сон Хэ Кё "Now, We Are Breaking Up" төслийн дараа "The Glory" хэмээх драмд тоглож, карьерынхаа 23 гаруй жилийн хугацаанд анх удаа “Baeksang Awards”-аас Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан юм. Энэ хооронд Хан Со Хи "The World of the Married" киноны Ё Да Кюнгийн дүрээр дамжуулан жүжиглэх ур чадвар, сэтгэл татам дүр төрхөөрөө асар их магтаал хүртсэн билээ.

 

Им Жи Ён: Сон Хэ Кё, Ким Тэ Хи нарын дараа би Жон Жи Хёнтой хамтран ажиллахыг хүсэж байна

Жүжигчин Им Жи Ён "The Glory" кинонд Сон Хэ Кётой хамтран ажилласны дараа Ким Тэ Хигийн хамт “A House with a Yard” хэмээх дэлгэцийн бүтээлд дүр бүтээж буй. Тиймээс олон нийтийн дунд түүнийг “Тэ-Хэ-Жи (Тэ Хи, Хэ Кё, Жи Хён)-ийн цуглуулагч” гэсэн хошигнол явж буй аж.

Тэгвэл зургаадугаар сарын 19-нд шинэхэн бүтээлийнхээ хэвлэлийн бага хурлын үеэр “Үнэнийг хэлэхэд би энэ талаар огт бодоогүй биш бодсон. Залуу жүжигчний хувьд би хүндэлдэг уран бүтээлчидтэйгээ хамт жүжиглэж байгаадаа баяртай байна" гээд тоглоомоор "Би ирээдүйд Жон Жи Хёнтой хамтран ажиллахыг хүсч байна" хэмээв. Харин одоо үргэлжилж буй төслийн тухайд “Ким Тэ Хи бол миний зохиол, зохиолыг уншиж байхдаа төсөөлж байсан яг л Мүн Жу Ран байсан. Хоорондоо сайн хамтран ажиллаж байсан тул би түүнд найдаж чадсан."

Энэхүү арга хэмжээнд Ким Тэ Хи, Им Жи Ён, Ким Сон О, Чой Жэ Рим, найруулагч Жун Жи Хён нар оролцжээ.

 

Жүжигчин Пак Со Жүн юүтүбэр, дуучин "Xooos" хэмээх бүсгүйтэй үерхдэг үү?

Энэ сарын 20-нд Өмнөд Солонгосын жүжигчин Пак Со Жүн юүтүбэр бүсгүйтэй болзож байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж эхлээд тархсан. Тэрээр удахгүй нээлтээ хийх "Concrete Utopia" киноны хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ энэхүү мэдээллийн тухай анх удаа ам нээжээ. Энэ нь жүжигчний юүтүбэр Хон Су Ёнтой болзож байсан тухай цуурхлын дараа анх удаа олны өмнө гарч ирсэн явдал байв.

Пак Со Жүн цахим ертөнцөөр тарж буй мэдээтэй холбогдуулан “Одоогоор шинэ төсөл дээр ажиллаж завгүй байгаа. Тиймээс энэ мэдээг арай хожуу авлаа. Олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгааг ойлгосон. Анхаарал татах нь талархах зүйл. Миний хувийн амьдралтай холбоотой энэ асуудалд тайлбар хийх хэцүү бас айж байна. "Concrete Utopia" киноны анхны албан ёсны минь хуваарь учраас та бүхэн киног маань шимтэн үзнэ гэж найдъя" гэв. Харин түүний агентлаг болох “Awesome” нь "Манай уран бүтээлчийн хувийн амьдралтай холбоотой баримтуудыг батлахад хэцүү байна" гэж хэлснээр олон шүтэн бишрэгчид энэ талаар таамаг дэвшүүлсээр буй.

Тэгвэл Пак Со Жүний найз бүсгүй гэгддэг Xooos нь 1994 оны 5-р сарын 4-нд төрсөн бөгөөд тэдний хооронд таван насны зөрүү бий. Юүтүбэр бүсгүй “Blackpink” хамтлагийн гишүүн Женни Кимтэй авахуулсан зургийг өөрийн инстаграмм хуудсандаа хуваалцсан тул түүнтэй найзууд байх магадлалтай аж. Тэрээр юүтүб хуудаснаа 1.57 сая дагагчтай нэгэн юм.

 

Жүжигчин И Жан Ү, Жо Хэ Вон нарын үерхлийг баталлаа

"I Live Alone" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монгол улсад ирж байсан И Жан Ү болон "Netflix"-ээр цацагдсан "Queenmaker" цувралд тоглосон Жо Хэ Вон нарыг болзож байгаа гэх мэдээлэл интернэтээр цацагдсан. Тэгвэл И Жан Үгийн харьяалагддаг "Hunus" энтертайнментад ажилладаг нэгэн эх сурвалж “SBS” мэдээллийн сувагт  "Хоёр алдартан нэг кино төсөл дээр хамтран ажилласнаасаа хойш ах, дүүгийн харилцаатай болсон. Харилцаа нь цаг хугацааны эрхээр гүнзгийрч хосууд болсон бөгөөд тэд бусдаас харилцаагаа нуухыг оролдоогүй. Тэд маш халуун дулаан харилцаатай гэдгээрээ хүмүүсийн дунд алдартай байсан" гэжээ.

Харин "Hunus" энтертайнментын зүгээс "Хайр үнэнч харилцааг бий болгосон алдартнууддаа халуун дулаан байдлаар хүлээн авч, урам зориг хайрлаарай" хэмээжээ.

 

"Sweet Home" цувралын 2-р бүлэг энэ ондоо багтаж үзэгчдэд хүрнэ

2020 онд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Netflix"-ийн арван ангит "Sweet Home" цувралын хоёрдугаар улирал гарах огноо тодорхой боллоо. Энэхүү цувралыг алдартай триллер төрлийн вэбтүүнээс сэдэвлэсэн бөгөөд хүмүүс өөрсдийн шунал, хүслээсээ болж чөтгөр болж хувирсан ертөнцийг харуулдаг билээ.

Хэдийгээр “Netflix” дээрх цувралын 2-р бүлгийн цацагдах хугацааг тодорхой зарлаагүй ч энэ онд гарах К-драмуудын жагсаалтад оруулжээ. 2023 оны эхээр “Sweet Home” цувралын шинэ бүлэг энэ оны 4-р улиралд гарна гэдгийг баталсан тул 10-р сараас оны эцэс хүртэл хүлээх нь. 2023 оны эхээр Өмнөд Солонгост хоёр дахь улирлын үйлдвэрлэл эхэлсэн. Ингээд энэ оны хоёрдугаар сарын дундуур дуусах ёстой байсан ч гуравдугаар сарын 13-нд хоёрдугаар улирлын зураг авалт дууссан гэж мэдэгдсэн юм.

"Sweet Home" нь ахлах сургуулийн сурагч Ча Хён Сү (Сон Кангийн дүрд тоглосон) нэгэн орон сууцны байшинд нүүж ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Тус цуврал нь “Netlfix”-ийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн цувралуудын нэг. Тодруулбал, нэг анги нь 2.4 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 7.8 тэрбум гаруй төгрөгөөр бүтжээ. Цувралын үйл явдал болон аймшигт мангасуудыг бодит мэт харагдуулахын тулд энэ хэмжээний хөрөнгийг зарсан гэнэ.

Тэгвэл жүжигчдийн бүрэлдэхүүнд “Цагдаагийн сургууль” драмд тоглосноор нь бидний сайн мэдэх Жун Жин Ёныг нэмэгджээ. Эхний бүлэгт гол дүр бүтээсэн ихэнх жүжигчин эргэн ирэх бол И Ду Хёны хувьд хэрхэх нь тодорхойгүй байна.

Эхний улирал орон сууцны барилга нурж, Юнхёк үхсэн гэж таамаглаж буйгаар өндөрлөсөн бол Хён Сү цэргийнхэнтэй мөргөлдсөний дараа хуягт машинд сууж сэрэх аж. “Netflix”-ийн мэдээлснээр "Sweet Home" цувралын 2-р улирал нь Хён Сүг баривчлагдаж, амьд үлдсэн хүмүүс зугтсаны дараа өөр орчинд өрнөнө.

 

Энэ сарын охидын хамтлагийн гишүүдийн нэр хүндийн жагсаалтад Жисү дахин 1-р байрыг эзэлснээр гурван сар дараалан тэргүүллээ

 

TXT хамтлагийн шинээр гаргах 'Do It Like That’ дуу "Jonas Brothers"-тай хамтарсан байх бөгөөд долоодугаар сарын 7-нд цацагдахаар болжээ

 Цаашлаад ирэх сард шинэ уран бүтээл гаргах уран бүтээлчид,

-BTS Jungkook (биз даасан уран бүтээл)

-EXO (эргэн ирэлт)

-"NewJeans" хамтлаг ирэх сарын 21 өдөр "Get Up" нэртэй цомгоо гаргах бөгөөд гурван гол дуутай, 6 MV цацах юм байна

-ZB1 (дэбүт)

-NCT DREAM

-T5 (TREASURE шинэ юнит дэбүт) TREASURE хамтлаг ирэх сард T5 гэх нэртэй шинэ юнит дэбүт хийлгэхээ зарласан.

Харин гишүүдийг хэрхэн сонгосон талаар Ян Хён Сук "Та нар өөрсдийгөө энэ дундаас хамгийн царайлаг нь гэж бодож байвал гараа өргөөрэй" гэж хэлээд л гараа өргөсөн гишүүдийг сонгосон гэнэ.

-TEEN TOP

- Monsta X Hyungwon & Shownu (юнит дэбүт)

 

Дуучин, жүжигчин Бэ Сүжи "Harper's Bazaar Korea" сэтгүүлийн 7-р сарын дугаарыг чимлээ

 

Им Юна, И Жүн У нар "Allure Korea" сэтгүүлд

 

Жүжигчин Ким Су Ён "Allure Korea" сэтгүүлд

 

"Squid Game" цувралын II бүлгийн жүжигчдийг зарлагдлаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube