Филадельфиас гаралтай энэ жил 30 нас хүрч байгаа жүжигчин Дэвид Коренсвет дараагийн Кларк Кентээр сонгогдож, “Superman: Legacy” кинонд тоглоно хэмээн “The Hollywood Reporter” мэдээлэв. Тэрээр 193 см өндөртэй бөгөөд Жуиллиард урлагийн сургуулийг төгссөн аж. Дэвид Коренсвет “The Politician”, “Hollywood”, “We Own This City” зэрэг цуврал болон “Look Both Ways”, “Pearl” гэх мэт бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглож байжээ.
“Superman: Legacy” киноны зохиолч, найруулагчаар Жэймс Ганн, продюсероор Питер Сафран ажиллаж байгаа юм. Харин Лойс Лэйний дүрд жүжигчин Рэйчел Броснахан тоглох бөгөөд тэрээр “The Marvelous Mrs. Maisel” цувралын гол дүрд тоглосноороо олонд танигджээ. Уг дүрээрээ “Emmy” болон “Golden Globe” шагнал хүртжээ. Мөн “House of Cards”, “Manhattan” цувралууд болон “I'm Your Woman”, “The Courier”, “Dead for a Dollar” гэх мэт кинонд дүр бүтээж байв.
Тэр Жэймс Ганны зохиолыг нь бичиж, найруулах "Superman: Legacy" төсөл 2025 оны долоодугаар сарын 11-нд нээлтээ хийх аж. Киноны найруулагч "Би Супермэнтэй бүрэн холбоотой, учир нь тэр бол миний бүх зүйл" гэж “The Hollywood Reporter” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын нүүрэнд өгүүлсэн бол Питер Сафран “Супермэн бол үнэн, шударга ёс, америк маягийн биелэл юм. Дараагийн Супермэн эелдэг, энэрэнгүй сэтгэлтэй, таны тэврэхийг хүсдэг хүн байх ёстой” гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.