Титаник хөлгийн сүйрсэн үлдэгдлийг үзэх гэж яваад хүчтэй даралтын улмаас дэлбэрсэн “Титан” шумбагч онгоцны тасарсан хэсгүүдийг шинжлэхээр далайн ёроолоос гаргасан. Хөлгийн хэсгүүдтэй цуг зорчигчдын цогцсын үлдэгдэл олдсоныг АНУ-ын эргийн хамгаалагч мэдээллээ.
Цогцсын үлдэгдэлд АНУ-ын шүүх эмнэлгийн ажилтнууд албан ёсны дүн шинжилгээ хийх юм байна. Мэргэжилтнүүд тус хөлөгт дэлбэрэлт үүссэн шалтгааныг тодруулахаар шалгалтын ажлыг эхлүүлсэн.
“Титан” шумбагч онгоц энэ сарын 18-нд шумбалт хийснээс 90 орчим минутын дараа холбоо тасарч сураггүй болсон. Аврах багийнхан дөрвөн өдрийн турш эрэл хайгуул хийсний эцэст тус шумбагч онгоц хүчтэй даралтын улмаас дэлбэрсэн болохыг тогтоосон.
Алга болсон шумбагч онгоцны сүүлний хэсэг болон бусад тарсан хэсгийг Атлантын далайн хойд хэсэгт 4 км гүнд орших Титаник хөлгийн үлдэгдлээс 488 метрийн зайд алсаас удирддаг шумбагч төхөөрөмжийн тусламжтай олсон юм.
Эх сурвалж: Ройтерс
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.