EXO хамтлагийн гишүүн Ду Кёнсүүгийн гол дүрд нь тоглосон “The Moon” уран сайхны кино наймдугаар сарын 2-ноос эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх юм. Бусад улсад хэзээ гарах тухай хараахан зарлаагүй байна.
Тус бүтээлд D.O сансрын нисэгч Хван Сун Вүгийн дүрд тоглосон бөгөөд санаанд оромгүй тохиолдлоор дэлхийгээс олон сая километрийн зайд сансарт ганцаараа гацах гэнэ. Тэрээр тэнгисийн цэргийн тусгай флотын төгсөгч бөгөөд молекул физикийн чиглэлээр суралцаж, Сар луу нисэх солонгосын сансрын хөлөг болох "Woori"-ийн хамгийн залуу гишүүн аж.
Энэхүү бүтээлд Ким Тэ Хи, Им Жи Ён, Ким Сон О, Чой Жэ Рим, найруулагч Жун Жи Хён нар ажиллажээ
Хийц зураглал тун сайн гэгдээд буй тус бүтээл өндөр хүлээлтийг үүсгэж буй.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.