Япон улсын TBS телевиз, "Ваёо Эйрт" компани болон "Номадиа Пикчерс" хамтран бүтээсэн “ВИВАНТ” олон ангит кино Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад өнгөрсөн тавдугаар сарын 5-наас зургаадугаар сарын 30-ны хооронд зураг авалтаа хийсэн юм.
“Вивант” олон ангит кино нь Япон улсад өчигдөр нээлтээ хийн, цацагдаж эхэллээ. Тус олон ангит киноны зураг авалт нь Өмнөговь, Дундговь аймаг, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод хийгдсэн юм. Уг бүтээлд Монгол Улсын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нар дүр бүтээжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.