Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-18 нд нийтлэгдсэн байна.

Бидний дуртай хамтлагуудын нэр ямар утгатайг мэдэх үү

7/ 18/ 2023    9 цаг 48 минут

Хамтлагийн нэр бол тэднийг олны танил болж, нэр алдар нь дэлхий даяар дуурсагдах эсэхтэй салшгүй холбоотой. Тэгвэл бидний сонсдог, хүндэлдэг, шүтэн биширдэг хамтлагуудын нэр ямар утгатай болохыг мэддэг бил үү.

BTS - Нэвтэршгүй скаутууд

Дэлхий нийтээр олон арван сая шүтэн бишрэгчтэй болж, Солонгосын поп BTS хамтлагийн нэр нь 2 утгатай гэнэ. Эхэндээ залуус өөрсдийгөө "Нэвтэршгүй скаутууд" гэж нэрлэдэг байсан бөгөөд дэлхийн олон улс орнуудад алдартай болсноор хамтлаг товчилсон үгийн кодыг өөрчилсөн. Одоо BTS нь Beyond the Scene гэсэн үгийн товчлол бөгөөд шууд утгаараа "тайзны ард" гэж орчуулагддаг.

Maroon 5 - "Бургунди тав"

“Maroon 5” гэдэг нэрээ 5 дахь гишүүнээ хамтлагт орж ирэх үед нь өгчээ. 5 гэдэг нь хамтлагийн хөгжимчдийн тоог илтгэдэг бол "maroon" гэдэг үг нь англиар "burgundy" гэсэн утгатай аж. / Бургунди Францын тосгон/

The Beatles - "Довтлогч цохнууд"

Хамтлагийн гишүүн Жорж Харрисоны хэлснээр тэд хамтлагийн нэрээ хэрхэн өгөх талаар удаан бодож байсан гэдэг. Эцэст нь, Жон Леннон “The Beatles” нэрийг санал болгожээ. Энэ нь beetle "цох" ба beat цохих гэсэн хоёр үгийг нэгтгэсэн утгатай аж.

Aerosmith - "Агаарын дархан"

Хамтлагаа ийн нэрлэх санаа бөмбөрчин Жой Крамерт сургуульд байхад нь л төрсөн бөгөөд өөрийн гэсэн рок хамтлаг байгуулахыг мөрөөддөг байжээ. Гарри Нилссоны «Aerial Ballet»  буюу "Агаарын балет" цомгоос санаа авсан байна. Крамер “aero” дээрээ үндэслэн өөр өөр хослолууд туршиж эхэлсэн бөгөөд үр дүнд нь “Aerosmith” буюу "агаарын дархан" гэсэн утгатай нэр гарсан юм.

The Rolling Stones – “Гулсмал чулуунууд”

Тус хамтлагийг анх “The Rollin Stones” гэж нэрлэдэг байсан. Хөгжимчид анх Мудди Уотерс, Бо Диддли, Чак Берри нарын дуучид, блюзмэнүүдийн ковер хувилбаруудыг тоглодог байв. Тиймээс Мудди Уотерсын "Rollin Stone" дуу нь хамтлагийн нэрний үндэс болсон аж. Энэ санааг тухайн үед хамтлагийн гол хүн байсан Брайан Жонс санал болгосон гэнэ.

Pink Floyd - "Ягаан төлөв"

"The Pink Floyd Sound" гэх хамтлагийн анхны нэрийг үүсгэн байгуулагч, ахлагч Сид Барретт өгчээ. Сид олон нийтэд төдийлөн нэрд гараагүй Африк-Америк блюзчин Пинк Андерсон, Флойд Каунсил нарын нэрний нийлбэрээр хамтлагаа нэрлэсэн байна. Дараа нь тус хамтлагийг зүгээр л "Pink Floyd" гэж нэрлэх болсон.

Rammstein - "Чулуун гуалин цохиур"

Хөгжимчид хамтлагтаа тэдний хэв маягийг илэрхийлэх, хүчирхэг нэр өгөхийг хүссэн байна. Тиймээс " stein” – чулуу,  “ramm”-гуалин цохиур / цайзын хана нураах зориулалттай гинжээр бэхэлсэн гуалин мод/ гэсэн хоёр герман үгээс бүрдсэн Раммштейн нэрийг сонгожээ. Гэхдээ энэ бол зоосны зөвхөн нэг тал гэдэг. Германд НАТО-гийн Рамштайн гэх агаарын бааз (нэг "м"үсэгтэй) байсан бөгөөд 1988 онд болсон жагсаалын үзүүлэх нислэгийн үеэр аймшигт осол болж, 70 хүний ​​амь нас хохирч, 500 орчим үзэгч шархадсан юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube