Америкийн тэрбумтан, "Тесла" компанийг үндэслэгч Илон Маск хөрөнгийн бирж дээр компанийх нь ханш унасны дараа 20.3 тэрбум доллар алджээ. Үүнийг Bloomberg тэрбумтнуудын индексийн (BBI) тоо баримт нотолж байна.
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас тус компани цахилгаан хөдөлгүүрт автомашиныхаа үнийг бууруулахад хүрч магадгүй гэсэн мэдээлэл цацагдсаны дараа Теслагийн хувьцааны үнэ 9.74 хувиар уналаа.
Маск өмнөх өдөр нь эдийн засгийн салбарт өрнөж буй чиг хандлагыг ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм.
Гэсэн хэдий ч бизнесмэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлэгч байр суурийг эзэлсэн хэвээр байна. Түүний хөрөнгө 234 тэрбум доллараар үнэлэгддэг.
Үүний зэрэгцээ Европын холбоонд цахилгаан автомашины нэр хүнд хэд дахин өссөн байна. 7-р сарын 19-ний өдөр Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, Европын Холбоо түүхэндээ анх удаа цахилгаан хөдөлгүүрт автомашинууд сарын борлуулалтаараа дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинуудыг гүйцэж түрүүллээ гэж мэдээлжээ.
ЕХ-ны орнуудад 2023 оны эхний хагас жилийн борлуулалтын үр дүнд үндэслэн тухайн үеийн хамгийн алдартай загвар бол Tesla Model Y автомашин байв.
Эх сурвалж: https://iz.ru/
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.