Холливудын од Мэтт Дэймон CNN телевизийн "Who’s talking to Chris Wallace” нэвтрүүлэгт оролцож, илэн далангүй яриа өрнүүлсэн байна.
Ярилцлагынхаа үеэр найруулагч Жэймс Камерон түүнд "Avatar" киноны гол дүр болон орлогын 10 орчим хувийг амласан ч тухайн үед өмнөх кино төслүүд нь дуусаагүй байсан учраас татгалзсан гэжээ. Хэрвээ " Avatar"-т тоглосон бол нийт 250 сая ам.долларын орлого олох байсан бөгөөд түүний хувьд ийм их орлогоос татгалзсандаа одоо ч харамсдаг гэдгээ хэлсэн аж. Өмнө нь 2019 оны Каннын кино наадмын үеэр тэрээр мөн энэ тухай хэвлэлийнхэн ярьсан бөгөөд гэхдээ магадгүй би тоглосон бол хэвлэлийнхэнд төдийлэн сонирхолтой байж чадахгүй ч байх юм бил үү. Сэм Уортингтоныг Жеймс тоглуулсан нь нэг талаар зөв сонголт байсан гэж ярьсан байдаг.
"Avatar" нь 2009 онд нээлтээ хийснээс хойш нийт 3 орчим тэрбум ам.долларын орлого олсон өнөө цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.