Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгчөөр 8 жил ажиллах хугацаанд Цагаан ордны тогоочоор ажиллаж байсан Тафари Кэмпбелл сэлүүрт завины ослоор ням гарагийн орой амь үрэгдсэн байна. Обама Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч Кэмпбеллд тэдний гэр бүлд ажиллах санал тавьж, өнөөдрийг хүртэл тогоочийг нь хийсэн, дотно хүмүүсийнх нь нэг байсан аж.
CNN агентлаг энэ тухайд “Кэмпбелл ням гарагийн орой сэлүүрт завиар яваад сураггүй алга болсон” гэх цагдаагийн мэдээллийг иш татан мэдээлжээ.
Барак, Мишель Обама нар "Тэр бидний амьдралын нэг хэсэг байсан бөгөөд түүнийг ийн харамсалтайгаар явсанд бидний зүрх сэтгэл эмтэрч байна. Тэр бол ер бусын эелдэг хүн байлаа” хэмээн гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн байна.
Массачусетсийн Байгаль орчны цагдаа нар Кэмпбеллийн цогцсыг Эдгартауны Их цөөрөмөөс олжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.