АНУ-ын сагсан бөмбөгийн од, тэрбумтан Леброны хүү 18 настай Бронни Өмнөд Калифорнийн Их сургуулийн сагсан бөмбөгийн бэлтгэлийн үеэр зүрхний шигдээс болж, яаралтай эмнэлэгт хүргэгджээ.
Леброны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Бронни эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн болсон байна.
Тэрээр хэвлэл мэдээллийнхэн болон шүтэн бишрэгчдээс нь Леброны гэр бүлийн хувийн нууцыг хүндэтгэхийг хүссэн бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдвол мэдээллийг цаг тухайд нь өгөх болно гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.