Энэ мэдээ хуучирсан буюу 2023-08-11 нд нийтлэгдсэн байна.

Нийслэлийн бонд буюу орчин цагийн “Ы” ажиллагаа

8/ 11/ 2023    10 цаг 39 минут

Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулиар нийслэл үнэт цаас гаргахаар болсон. НИТХ-ын ээлжит хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэж, 500 тэрбумын бонд гаргаж, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болоод буй.

Тулгамдсан асуудал гэхээр мэдээж автозамын түгжрэл, агаарын бохирдол, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ гээд хэдэн арван жил шийдэж чадахгүй ч ярьсаар байдаг зүйлс нь тодорно. Уг нь, нийслэлийн төсвийн дийлэнх хувь нь энэхүү тулгамдсан асуудалдаа л зарцуулагддаг. Тухайлбал, Засгийн газраас 2021 онд автозамын түгжрэлийг бууруулахад гээд тусгайлан 420 тэрбум төгрөг нийслэлд тавьсан .

Гэсэн ч хангалтгүй байгаа учраас сонгуулийн өмнө эрх барьж буй МАН-ын удирдлагууд бонд гаргах зөвшөөрөл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөөд буй. Харамсалтай нь, бонд тэдний хувьд өр гэхээс илүүтэйгээр тусламж мэт харагдаж буй бололтой.

Бонд бол угтаа өрөө төлнө гэдгээ баталгаажуулж буй өрийн бичиг. Харин бонд худалдаж авна гэдэг нь арай ахиу хүүтэй мөнгө л зээлэх гэж л ойлгодог.

Олон улсад Засгийн газар болон орон нутгийн Засаг захиргааны зүгээс томоохон төсөл хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргадаг бол компаниудын хувьд бизнесээ өргөжүүлэхээр арилжааны банкнаас арай бага хүүгээр хөрөнгө босгох боломж юм. Дэлхийн улс орнуудад олон арван жилийн турш санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, олон сайн төслүүд ч хэрэгжсэн түүхтэй.

Манай Улсын Засгийн газрын хувьд дийлэнхдээ төсвийн алдагдлаа санхүүжүүлэх гэж бонд буюу өрийн бичиг гаргаж байсан гэхэд хилсдэхгүй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол Улсын хувьд бондын арилжаа 1996 оноос эхэлсэн гэдэг ч бидний сайн мэдэх нь алдарт “Чингис бонд”.  2012 онд Шинэчлэлийн гэр нэрлэгдсэн хоёр намын хамтарсан Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар тив дэлхийгээр хөтлөлцөж яваад 1.5 тэрбум ам.долларыг олж ирлээ хэмээн баяр хөөртэй мэдээлснээр энэ өрийн түүх эхэлсэн. Тухайн үеийн ДНБ-ний 17 хувьтай тэнцэх 1.5 тэрбум ам.доллар олоод ирлээ гэж сайрхсанаас жилийн 5.75 хувийн хүү буюу өдөрт хэдэн зуун саяар хэмжигдэж байгаа өр төлбөрийг хэрхэн барагдуулах, ямар хариуцлагатай ажиллах талаар хэн ч хөндөөгүй.

Эдийн засагчдын зүгээс энэ мөнгийг үр ашигтай зарцуулах бэлэн төсөлгүй байна, эрх ашгийн зөрчилгүй зарцуулж чадах уу, хяналт, хариуцлагыг асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхой биш байна хэмээн сануулсаар байсан ч ямар дүр зураг өрнөснийг та бид өнгөрсөн хэдэн жилд “чихнээс цус гартлаа” сонслоо. Өнөөх 1.5 тэрбум ам.доллараа Монгол Улс төлөх гэж өнгөрсөн 10 жилд чамгүй чардайсан. Зээл хүүгээ төлөх гэж хэд хэдэн удаа бас л бонд гаргасан байдаг.

Тэгвэл энэ байдал нийслэл дээр яг давтагдаж эхлэв. НИТХ-ын мэдээлснээр “Үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх зэрэг шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.

Энэ хүрээнд үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг нийслэлийн тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.

Гэтэл эхнээсээ үүнийгээ зөрчөөд утаагүй түлшний талаар яриад эхлэв.

Нийслэл бондоо арилжааны банкны хүүнээс дутахгүй хүүтэй байхаар тооцно хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хотын дарга өөрийн амаар танилцуулж байсан. Тэгэхээр энэ бол өндөр хүүтэй зээл. Бас дотоодын эх үүсвэрээс босгоно гэсэн. Хэрвээ үнэхээр түлэх дээрээ тулбал нийслэлд хөрөнгө оруулалт хийснээс арилжааны банкинд хадгалуулсан нь найдвартай болж таарах нь.

Ингээд харвал нийслэлийн бонд гэх Д.Сумъяабазар даргын маань мөрөөдөл орчин цагийн “Ы” ажиллагаа болох уу  гэх эргэлзээ үүсэв.

Түүний “2 их наядын орлоготой нийслэл 500 тэрбум төгрөгийн өлхөн төлнө” гэх сайхан үгэнд итгэхээсээ илүүтэйгээр энэ мөнгөөр яг юу хийх вэ, хяналт нь хаана байна вэ, эрх ашгийн зөрчил гарахгүй гэх баталгаа нь юу гэх асуултыг эн тэргүүнд тавья .

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube