Олон нийтийн сүлжээнд 70 гаруй сая дагагчтай, дэлхийд ойрын зайн илбээр алдаршсан илбэчин Жулиус Дейн / Julius Dein/ өнөөдөр Монголд ирсэн байна.
Жулиус Дейн 1994 оны дөрөвдүгээр сарын 23-нд Английн Лондон хотод еврей гэр бүлд төрсөн. Тэрээр олон улсын харилцааны мэргэжлээр Лондон дахь Кингс коллежийг төгсчээ. Тэрээр өөрийн сонирхолд хөтлөгдөн Английн гудамжинд илбэ үзүүлж эхэлсэн бөгөөд “Youtube”-ийн томоохон контент бүтээгчдийн нэг төдийгүй Их Британийн хамгийн нөлөө бүхий хүний нэг юм. Тэрээр анх “Хэрхэн охидыг ид шид, илбийн хүчээр үнсэх вэ” нэртэй видео контент олон нийтийн сүлжээнд байршуулснаар олон сая хандалт авсан гэнэ. 2015 оноос вип арга хэмжээнүүдэд илбэ үзүүлэх болсон байна. Өнөөдөр ч дэлхийн олон орноор аялж гудамжны илбэ үзүүлдэг түүний бичлэгүүд сая сая хандалт авсаар байгаа аж.
Тэрээр найз бүсгүй илбэчин Мэдисон Виллоугаас салсны дараа багагүй хэл аманд өртсөн байдаг. Найз бүсгүй нь түүний бүх бичлэгийг тавилттай хуурамч гэж олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн аж. Гэсэн ч түүний нэр хүндэд төдийлэн нөлөөлөөгүй бөгөөд хэдэн сая ам.долларын орлоготой хэвээр байна.
Түүний фэйж хуудас нь 43 сая, Youtube суваг нь 8.9 сая, инстаграм нь 6.7 сая дагагчтай.
https://www.facebook.com/Juliusmagic
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.