Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-02 нд нийтлэгдсэн байна.

Трамп:Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол өдийд цөмийн дайн дэгдчихсэн байх магадлалтай

9/ 2/ 2023    9 цаг 30 минут

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 31-ний өдөр Нью-Йорк мужийн иргэний шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол өдийд цөмийн дайн дэгдчихсэн байх магадлалтай. Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа миний бие олон сая хүний ​​амийг аварсан энэ ажлыг гүйцэтгээд гээд их завгүй байсан” гэснийг New York Times болон The Hill зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд онцолжээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа Trump Organization компанийнхаа үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй байсан гэдгээ тайлбарлах үедээ ийнхүү онцлон хэлжээ.

 Нью-Йорк мужийн захиргааны зүгээс өнгөрсөн 4 дүгээр сард Ерөнхийлөгч асан Трамп болон түүний хүүхдүүдийг Trump Organization компанийнхаа хөрөнгөний үнэ цэнийг албаар хөөрөгдөх зэргээр санхүүгийн луйвар үйлдсэн хэрэгт буруутган 250 сая ам.долларын торгууль ногдуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэхдээ тэрээр өмнө нь Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн анхны телевизийн мэтгэлцээний үеэр консерватив үзэлт тоймч Такер Карлсонтой хийсэн ярилцлагынхаа үеэр “Умард Солонгос-АНУ-ын хооронд цөмийн дайн дэгдэхээс урьдчилан сэргийлсэн явдал нь үнэхээр гайхалтай хэрэг байсан. Хэрвээ Хиллари Клинтон эсвэл Барак Обамагийн нэг тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Умард Солонгос болон АНУ-ын хооронд цөмийн дайн дэгдэх нь гарцаагүй байсан” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч асан Трамп нь 2018 оны зургадугаар сард Сингапурт Умард Солонгос-АНУ-ын дээд хэмжээний анхны уулзалтыг зохион байгуулах зэргээр бүрэн эрхийнхээ хугацаанд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай гурван ч удаа уулзаж байсан аж. 

Эх сурвалж: JoongAng

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube