Монголын рок, поп урлагийн анхны ардын жүжигчин, Монголын софт рок урсгалын үндэслэгч, хөгжмийн зохиолч, рок хөгжим судлаач, яруу найрагч, гитарчин, дуучин Д.Жаргалсайханы үндэслэн байгуулсан "Чингис хаан" хамтлагийн тоглолт энэ сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Энэ удаагийн тоглолтод шилдгийн шилдэг уран бүтээлүүдээсээ буюу олон танигдсан хит дуунуудаа эгшигллүүлэх юм. Энэ удаагийн тоглолтоо “XXI зуун” хэмээн нэрлэсэн бөгөөд "ХХ зуун" тоглолтоо 2007 онд толилуулж байсан.
Энгийн тасалбарын үнэ 39 мянган төгрөг бол вип тасалбар 450 мянган төгрөгийн үнэтэй.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.