Венецийн 80 дахь кино наадмын "Orinzzoti" хэсэгт "Сээр сэр салхи" киноны гол дүрд тоглосон Монгол Улсын жүжигчин Б.Тэргэл "Шилдэг Эрэгтэй Жүжигчин"-р шалгарлаа. Энэ оны долдугаар сард Венецийн олон улсын наадмын "Orinzzoti " уралдаанд хэсэгт Монгол найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" шалгарсан гэдэг мэдээлэл ирж байсан юм. Киног Монгол Франц Голландын уран бүтээлчид хамтран хийсэн байдаг.
Б. Тэргэл Венец дэх дэлхийн нээлтийн арга хэмжээнд оролцсон хэдий ч шагнал гардуулахаас өмнө Монгол руу буцсан байсан ба түүнийг төлөөлж продюсер Катя Хазак шагналыг хүлээн авлаа.
"ORIZZONTI" хэсэг нь Венецийн кино наадмын гол шагнал болох "Алтан арслан"-ийн төлөөх гол өрсөлдөөнтэй зэрэгцэн явагддаг нэр хүндтэй шалгаруулалт юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.