“Сан Францискогийн Бизнес Таймс” сэтгүүлийн "2023 оны "Бэй Аэриагийн бизнесийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй" жагсаалтад Сан Францискогийн Их Сургуулийн Удирдлагын сургуулийн декан, доктор Э.Отго багтсан байна.
Доктор Э.Отго нь 2005 онд АНУ-д цагаачилсан Монгол хүн юм. Тэрээр АНУ-д санхүүгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны Монгол хүн юм. 2022 оноос Массачусетсийн Бентлийн их сургуулиас Сан Францискогийн их сургуулийн бизнесийн их сургуулийн Удирдлагын сургуулийн захирлаас ажиллах болсон байна. Тэрээр “Сан Францискогийн Их Сургуулийн Удирдлагын Сургууль дахь бидний ажлыг ийнхүү үнэлж байгаадаа үнэхээр их баяртай байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Эх орондоо хурдан ирээрэй . Эрүүл энхийг хүсье