Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-13 нд нийтлэгдсэн байна.

Хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийг “хонь шиг өрлөж” байна

10/ 13/ 2023    6 цаг 54 минут

Б.ДАМДИН-ОЧИР

 “...Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг дээ. Ийм явдал боллоо. Юу гэхээр, эрх баригчид сүүлийн үед өрнөсөн эмгэнэлтэй, ноцтой үйл явдлуудтай холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон юм. Энэ талаараа “...Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” хэмээн мэдээллээ. Ингэхээс ч аргагүй нөхцөл үүссэн л дээ. Нийгмээрээ л дэмжив. Гэтэл үүнийгээ дагуулаад  Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн зүйл заалтыг Эрүүгийн хуульд шингээхээр болчихлоо. Албаны  эх сурвалжууд “...Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, зургаан сараас гурван жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна” гэлээ. Зарим нь “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олж авсан иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцтай албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууц задарсантай холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн мэдээллийг өглөө. Гэвч энэ нь Үндсэн хууль дахь “...Хэвлэн нийтлэх эрх”, “...Мэдээлэл авах эрх”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль дахь “...Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэснийг няц гишгэсэн явдал юм.

Ер нь бол сурвалжлагчийн ажил эх сурвалж дээр л тогтдог. Сурвалжлагчаар дамжаад олон нийт мэдээллийг олж авдаг. Ийм зүй тогтолтой. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг зүйл рүү хууль зөрчиж давхиж ороод байдаг сурвалжлагч гэж бараг байдаггүй юм. Хуулийг санаачлагчид энэ зүй тогтлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ.

Уг нь тэдний “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц” гээчийг ярьж эхэлсэн сэдэл нь маш ойлгомжтой. Ойлгож төвдөх явдал байхгүй. Нэр бүхий хоёр, гуравхан хүнд л зориулж боссон асуудал шүү. Бүгд мэднэ. Гэсэн ч санаачлаад, дэмжүүлээд, зүтгүүлээд явчихлаа. Явсаар ийм дэглэм тогтоочихлоо. Товчхондоо, Монгол Улсын иргэний хуулиар олгосон үндсэн эрхүүдэд ингээд “хориг” тавьж байх юм. Тэгэхээр “...Энэ хуулийг баталсны дараа яах вэ” гэхээр нуухыг хүссэн мэдээлэл ил болох тутамд сурвалжлагчдыг хуулийн нэрийн өмнөөс дуудна. “...Эх сурвалж болсон цагдаагаа хэл, мөрдөгчөө нэрлэ” гээд л эрүүднэ дээ. Энэ “эрүү”-нд нь тэсэх сурвалжлагч хэд вэ гэдгийг бодох л хэрэгтэй.

Хамгийн гол нь цаашид том хулгайнууд энэхүү мөрдөн шалгах ажиллагааны “нууц”-д ороод хамгаалагдах магадлал маш өндөр юм. Нүүрсний хулгай, ногоон автобус ч үүнд багтана. Эдгээрийн талаар “үнэн”-ийг мэдээлдэг хэвлэл, сурвалжлагч ч ховордоно.

Харин манай хэвлэл мэдээллийн салбарынхан энэ тал дээр тун “аядуу тайван” хандаж байгаа харагдана. “Тунгалаг тамир”-ын Хонгор хүү “...Ишиг шиг чарлахгүй, хүрга шиг дуутүй байж байгаад л босоод явчихна” гэдэг дээ. Яг л ингэж тохирцгоосон аятай байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube