Дэлхийг байлдан дагуулж байсан поп од 65 настай Мадонна Лондонгоос Европ дахь “"Celebration" аялан тоглолтоо өчигдөр /2023.10.14/ эхлүүллээ. Тэрээр энэ оны долдугаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан нянгийн ноцтой халдварын улмаар эрчим эмчилгээнд орсон юм. Хэдийгээр хүнд өвчний ард гарсан ч тэр өнгөрсөн 40 жилийнх шигээ тайзан дээр гялалзаж, хар корсет, гинжээр өөрийгөө тодорхойлсон байна.
Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа “Дэлхий дээр олон галзуу үйл явдлууд болж байгааг харахад үнэхээр хэцүү байна. Гэхдээ бидний зүрх сэтгэл шархалсан ч хэзээ ч эвдэрч, хэмхрэгүй гэдэгт итгэж байна. Миний хувьд ч энэ жил галзуу байлаа. Би үүнийг давна гэдэгтээ итгэлгүй байсан ч өнөөдөр энд байна” хэмээн хэлсэн гэнэ. Түүний тоглолтод 40 гаруй дуу багтсан байна. Грэммигийн долоо удаагийн шагналт Мадонна Европ дахь аялан тоглолтоо дуусгаад 12 дугаар сард Хойд Америкт тоглолт хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.