Жил бүрийн 10 дугаар сарын 16-ныг Дэлхийн муурны өдөр болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрөөр хүмүүст муурыг хамгаалах талаар мэдээлэл хүргэж, тэднийг хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулж, чадавхижуулахыг урьтал болгодог байна.
Мууртай холбоотой дэлхий нийтээр тэмдэглэдэг зарим өдрүүд байдаг. Жишээ нь, дөрөвдүгээр сарын 6-ныг Сиам муурны өдөр гэдэг.
Энэ бол хамгийн гоёмсог муурнуудыг тэмдэглэдэг өдөр юм. Сиам нь дэлхийн хамгийн алдартай муур юм. Мөн зарим улс хоёрдугаар сарыг бүхэлд нь муурны эрүүл мэндийн сар хэмээн онцолж, мууранд шаардлагатай халамж үйлчилгээг үзүүлдэг гэнэ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.