"Баавгай болохсон" УСК "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд анх удаа монголчуудын хүртээл боллоо. Кино дуусахад үзэгчид 5 минутын турш алга ташиж, босон хүндэтгэл үзүүлсэн нь "Тэнгис" кино театрын сүүлийн 10-аад жилийн түүхэнд тохиолдоогүй үйл явдал гэв.
Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг хөндсөн эл киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан дуучин Б.Дөлгөөн нар хамтран бичжээ.
Зохиолч, найруулагч П.Золжаргал хэлэхдээ, “Бид утаагаар биш эх орныхоо ядуурлаар амьсгалдаг. Би энэ бүтээлээрээ үнэнг хүүрнэхийг хүссэн. Бид чадсан” хэмээв
Уг бүтээлийг үзээд сууж байхад хөндүүртэй эмзэг үнэн дурсамжууд хоолойд тээглэж, реалист уран бүтээл юм гэмээр... Бидний эргэн тойронд эргэлдсээр буй эл ахуйн зөрчилтэй үйл явдлууд, амьдралын өмнө хүчин мөхөсдөх, өвдөг бус сэтгэл сөхрөх. “Баавгай болохсон” киног үзээд үзвэрийн танхимаас гарч явахдаа бүх зүйлсийг уучилмаар, сэтгэл тэнийтэл амьсгаа авмаар санагдлаа.
Залуу уран бүтээлчдийн хийсэн "Баавгай болохсон" кино өнгөрсөн дөрөвдүгээр сард Каннын наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол Улсаас анх удаа албан ёсоор шалгарсан бүтээл юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.