Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-26 нд нийтлэгдсэн байна.

“Lonely Planet”: 2024 онд заавал зочлох орноор Монголыг нэрлэжээ

10/ 26/ 2023    13 цаг 12 минут

“Lonely Planet” сэтгүүлийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд 2024 онд Монгол, Шотланд, Филадельфи, Парис болон Австралийн Кенгуру арлыг "заавал аялах ёстой газар" хэмээн онцолсон байна. Тус сэтгүүлээс эрхлэн гаргаж байгаа "Best In Travel 2024" номонд ирэх онд зочлох шилдэг 10 улс, бүс нутаг, хотыг нэрлэжээ.

Сэтгүүлийнхээ 50 жилийн ойг тохиолдуулан аяллын маршрут, зорилгыг "үнэ цэнэ" ба "тогтвортой" гэсэн хоёр ангилалд энэ жил хуваасан байна.

Шилдэг хотуудыг Кенийн Найроби (нэгдүгээрт), Парис (хоёрдугаарт) тэргүүлсэн бөгөөд эхний аравт Хойд Америкийн гурван хот Монреаль (гуравдугаарт), Филадельфи (тав), Канзас Сити (10) багтсан байна.

Шилдэг бүсээр Баруун Балканы хойгийн Транс Динарика (нэгдүгээрт), Австралийн Кенгуру арал (хоёрдугаарт), АНУ-ын Монтана муж наймдугаарт, Хойд Шотланд аравдугаарт эрэмбэлэгдсэн аж..

АНУ-ын баруун дунд хэсэг нь үнэ цэнийн хувьд хамгийн сайн газраар шалгарсан бол Испани бол тогтвортой байдлын хувьд хамгийн шилдэг нь хэмээн үзсэн байна. Мөн Уэльс тогтвортой байдлын жагсаалтын дөрөвдүгээрт оржээ.

Улс

Lonely Planet нь "Монгол Улсыг өргөн задгай орон зай, адал явдлыг эрэлхийлэгчдэд хамгийн тохиромжтой" гэж үзэн  чансааны нэгдүгээрт жагсаасан гэж мэдэгдэв. Нийслэл Улаанбаатар нь ч “хүмүүсээр дүүрэн, өвөрмөц үзмэрүүдээр дүүрэн” гэжээ. 

Lonely Planet "Орос, Хятад хоёрын дунд шахагдан орших Монголд хоёр том хөршид нь сүүлийн үед өрнөж буй геополитикийн үйл явдлаас үүдэж хүрэхэд хэцүү мэт санагдаж болох. Гэхдээ Монголын үүд хаалга үргэлж нээлттэй, аялал жуулчлалын кампанит ажил 2025 он хүртэл өрнөж байгаа учраас визний хөнгөвчилсөн нөхцөлийг танд санал болгоно” хэмээн бичсэн байна.

Хоёрдугаар байрт жагссан Энэтхэгийг "дэлхийн хамгийн өнгөлөг орон" гэж тодорхойлдог.  Lonely Planet "Энэтхэгийн төмөр замууд шинэчлэгдэж, шинэ загварлаг галт тэрэгнүүд давхиж байна" гэжээ.

Гуравдугаарт Марокко, Чили (дөрөвдүгээрт), Бенин (тавдугаарт) оржээ. Шилдэг 10-т Мексик (зургаа), Узбекистан (долоо), Пакистан (найм), Хорват (есдүгээрт), аравдугаарт Сент Люсиа багтжээ.

Хотууд

Зочлоход хамгийн тохиромжтой хотуудын тухайд Lonely Planet-ийн ялагч нь Найроби болжээ. Тус хотыг дэлхийн соёлын төв хэмээн баталж, "алдах аргагүй, адал явдлаар дүүрэн аялал" байна гэв.

Хоёрт, Парис хот орсон нь 2024 оны зуны олимп, паралимпийг зохион байгуулахаар бэлтгэж буй нь зочдод тус хоттой танилцах хүслийг улам бүр бий болгож байна гэж Lonely Planet онцолсон байна.

Гуравдугаар байрт орсон Монреалийг "өөрчлөгдөж буй хорооллууд, олон төрлийн хоол, галерей, сонин дэлгүүрүүдээр дүүрэн" хэмээн магтсан бол дөрөвдүгээрт жагссан Боснийн Мостар хотыг "Мартагдашгүй үзэсгэлэнт дундад зууны үеийн Хуучин хот" гэжээ.

БҮСҮҮД

Баруун Балканы тивийн Транс Динарика дугуйн зам нь Словени, Хорват, Босни-Герцеговина, Монтенегро, Албани, Хойд Македони улсуудаар дамжин өнгөрөх 3364 км (2090 миль) урттай, "дунд зэрэг хэцүү зам” гэж "Lonely Planet" сэтгүүлд дурджээ.

Серби бол "ЮНЕСКО-гийн дурсгалт газрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэнт өндөр уулс, Адриатын тэнгис, ховдог нуур гээд өөрийн эрхгүй анхаарал татдаг" нь жагсаалтын тэргүүн эгнээнд биччихэд хүргэдэг гэсэн байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube