Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-31 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Цагаан Ханангийн хадны оршуулга

10/ 31/ 2023    6 цаг 40 минут

Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь Цагаан ханангийн хадны оршуулга

     2000 онд Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс зүүн хойш 10 гаруй км зайтай Цагаан ханан хэмээх газарт эртний булш тоногдсон тухай мэдээллийн дагуу судлаачид очин нягтлан судалсан байна. Уг агуй 130 см өндөр, 200 см өргөн, 400 см урт, нэг хонгилтой, жижиг хайрган чулуун тогтоцтой ажээ. Нутгийнхан уг агуйг Ногоон торгон дээлтийн, Дээдсийн, Баатар сангийн сэлэм нуусан, Муухайгийн, Махчины хэмээн олон янзаар цээрлэн нэрлэж байжээ. 
     Уг хадны оршуулга хэдийгээр сүйтгэгдсэн хэдий ч зургаан тал бүхий бөмбөгөр оройтой, өргөн бус саравч бүхий, ар талдаа өргөн шилэвчтэй малгай, хүрэн шаргал өнгийн ширээр хийсэн, түрий нь өвдөг хэсэгтээ өндөрссөн, дунд зэргийн зузаан ултай гутал, гол ба хоёр захаараа яльгүй өндөрссөн дэрэвгэр амтай, ёроол нь тэгшдүү, шар, цэнхэр, улбар өнгийн дөрвөн хэсэг торгыг зүйж хийсэн даавуун хавтга, гурван дэлбээтэй навч, иш салаалан угалзарсан цэцэг гаргаж салаа туурайтай домгийн амьтан дүрсэлсэн торгон дээл хувцасны тасархай, улаан шаргал өнгөтэй нарийн утсанд сүлбэсэн хар, хөх эрээн, хөх цэнхэр, шар болон өнгөгүй сувс, улаан шүр болон хуш модны самрын ясаар хийсэн зүүсгэл, хүрэл гархи, модон самны хугархай, малгай бүчний сурвалж, модон авс зэрэг цөөн тооны чухал үнэ цэнтэй олдвор, эх хэрэглэгдэхүүнийг судлаачид цуглуулан авч чадсан ажээ. 
     Судлаачид энэхүү булшны он цаг, уг оршуулсан хүний овог угсаа, язгуур сурвалж, зэрэг хэргэм тэргүүтнийг тодруулж нягтлах баримтыг бүтнээрээ үлдэж хоцорсон малгай, гутал хэмээн тодорхойлжээ. Дурдсан малгайг харьцуулан үзэж он цагийг нягтлах хамгийн тодорхой бөгөөд найдвартай сурвалж бол Бээжин хотноо хаадын ордонд буй XIII-XIV зууны Монголын хаад хатдын хөрөг зураг бөгөөд Дорнод Монголын нутаг дахь тухайн үеийн чулуун хөрөг хоёр юм. Тухайн үед хаадын малгай нь бөмбөгөр оройтой, тойрсон төдий л өргөн бус хүрээтэй, ар тал руу шилэн хүзүүг халхлан унжсан өргөн шилэвчтэй бөгөөд орой дээрээ үнэт эрдэнийн чулуугаар хийсэн бололтой жинстэй байдаг нь дээрх хоёр эх хэрэглэгдэхүүнд тодорхой дүрслэгдсэн байдаг ажээ. Ийнхүү дээрх цөөн боловч тодорхой эд өлгийн зүйлст тулгуурлан судлаачид XIV зууны дунд үеийн монгол язгууртны булш оршуулга болохыг тогтоосон байна. (Ч.Амартүвшин) 

Ашигласан ном зохиол

Баяр Д., Эрдэнэбат У. Монголын эзэнт гүрний үед холбогдох нэгэн ховор дурсгал //Studia  archaeologica. Tomus XX, Fasc.8. УБ., 2000, т. 100-129.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.160.105Зочин   • 2023, 11 сарын 3. 20 цаг 09 минут

Түүхээ мэддэггүй ховдог шунаг тэнэг залуугийн гайгаар энэ ховор эд өлгийн дурсгал баллагдсан юм даа. Хайран хайран.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube