Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-31 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо

10/ 31/ 2023    10 цаг 37 минут

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр (2023.10.30) Төрийн ордонд боллоо.

Уулзалтыг нээж Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски нар үг хэлэв.

Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нэгдмэл үнэт зүйлсээ улам бататгахын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа талууд санал нэгтэй илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм.


Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны сүүлийн үеийн өөрчлөлт, үйл явдлууд, улс төрийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, эрчим хүч, ногоон хөгжил, иргэний нийгэм, хүний эрх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиг хандлага зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт, иргэний нийгмийн хүчирхэгжүүлэх, хүний эрхийн талаарх яриа хэлэлцээний талаар танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Европын Холбооны улс орнууд болон Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эрчим хүчний бодлого, ногоон болон цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөв.  

Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски талууд парламентын хоорондын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдийнээ тавьсан төдийгүй иргэдийн харилцан итгэлцэл ойлголцлыг бэхжүүлж ирснийг онцолсон. Мөн Европын Холбооны зүгээс Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлж буй хүчин чармайлт, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, түншлэлийг бататгах чиглэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгийг цохон тэмдэглэсэн юм.

Тэрбээр дэлхий дахины аюулгүй байдлын нөлөөлөл, Европ дахь улс төрийн нөхцөл байдал болон эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр иргэдийн визийн хөнгөлөлтийн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд Европын парламентаас иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 онд Бельгийн Хаант Улсад хийхээр товлолоо. Талууд энэ удаагийн уулзалтаар хэлэлцэн ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаа нотолсон юм.


Монгол Улсын Их Хурал парламентын хоорондын хамтын ажиллагааны адил түвшний механизмыг ОХУ-ын Холбооны Хурал болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан байдаг бөгөөд гуравдагч хөрш болох Европын парламенттай 16 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаа ийнхүү амжилттай хийлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube