Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-01 нд нийтлэгдсэн байна.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Европын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа

11/ 1/ 2023    9 цаг 31 минут

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар өнөөдөр (2023.10.31) Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр үргэжлүүлэн, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нийтлэг үнэт зүйлсийнхээ хүрээнд олон улсын тавцанд найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөл идэвх, санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 

Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байх зорилтыг бүс нутагтаа жишиг болохуйц амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэхийн сацуу эмэгтэй парламентчдын оролцоог нэмэгдүүлж, тэдний нөөц боломжийг бүх талаар дэмжин ажиллахаа уламжиллаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахын тулд олон улсын байгууллагуудын зөвлөмж, ажиглалтад үндэслэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч буйгаа тэмдэглэв. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулсан нь парламентад эзлэх эмэгтэй гишүүдийн хувийг нэмэгдүүлэх, цаашид бүх түвшинд тэдний оролцоо, манлайллыг сайжруулахад чухал түлхэц болно гэж дурдлаа. 

 Ноён Томаш Здеховскийн хэлснээр, Европын Парламентын нийт бүтцэд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь давамгайлдаг төдийгүй шийдвэр гаргах болон удирдах албан тушаалтнуудын 2/3 нь эмэгтэйчүүд байдаг гэлээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, нийгмийн уламжлалт хандлагад суурилсан сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг хүйлсийн ялгаварлалгүйгээр жигд тогтоох гэхчилэн эмэгтэйчүүдийн төлөөллийг бүх шатны албан тушаалд дэмжихийн тулд цогц шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.

Түүнчлэн Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, шинэ үеийн Монгол залуус мэдлэг, хандлагаараа манлайлж буйг сайшаагаад, цаашид төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, тэгш оролцоог дэмжихэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube