Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд боллоо.
Тэмцээнд 15 орны 181 тамирчин хүч үзэхэд охидын 70 кг-ын жинд Монголын бөх А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан бол энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид авлаа.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.