Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-13 нд нийтлэгдсэн байна.

Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо

12/ 13/ 2023    13 цаг 44 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр "Засгийн газраас Сенчири I, II, III дахин санхүүжилтийн зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири I төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн. Сенчири II төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж дефолтоос бүрэн гарсан байдаг.

Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын Хуралдай бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор 3 төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая долларын Сенчири III бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.875.Бонд гарч эхэлснээс хойш хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд. АНУ-ын Төв банкны хүү  5.5%-ийн хүүтэй байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3 хувь байна.

2020-2024 онд Засгийн газрын болон Хөгжлийн Банкны нийт 3.7 тэрбум долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100% амжилттай зохицуулалт хийлээ. Үүнээс 2.6 тэрбум долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.

Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо.

2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2029-2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулах юм.

Мөн өнгөрсөн аравдугаар сард Евро бондын 500 сая ам.долларыг өөрсдийн эх үүсвэрээр буюу Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн эргэн төлөлтөөр төлж дуусгасан. Одоо 10-аадхан хоногийн дараа Хөгжлийн банкны Самурай бондын 210 сая ам.доларын эргэн төлөлт хийнэ. Ингэснээр Монгол Улс 2023 онд тэрбум гаруй ам.долларын бонд, хүүгийн төлөлт хийсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт болж байгаа.” гэв.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube