Рэппер ThunderZ шинээр эхлүүлж буй бизнесийнхээ талаар "Монгол Ньюс" төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.
Монголд эвентийн нэгдсэн платформыг нэвтрүүлж, хөгжүүлэх зорилгоор "Event X" компанийг үүсгэн байгуулж, өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж буйг тэрбээр мэдээлэв.
Энэ талаараа “Тус платформыг миний бие санаачилсан. Манай баг хамт олон жилийн туршид хөгжүүлж ирсэн. Би 2016 онд Монгол Улсын Их Сургуулийг Программист мэргэжлээр төгссөн. Олон жилийн турш бодож явсан санаагаа ийнхүү бодит болгож байна. Эвэнтийн хамгийн том нэгдсэн платформ болох eventx.mn нь Монгол улсад болж буй бүх төрлийн эвэнтийн мэдээллийн нэгдсэн сан бөгөөд хүссэн хүн бүр хэрэглэгчээр бүртгүүлж ашиглах боломжтой. Өөрийн хүссэн эвэнт, арга хэмжээ, тасалбараа үүсгэх бөгөөд эвэнтийн нэг цонхны үйлчилгээг цахимаар, цаг зав, мөнгө хэмнэх эко системийг бүрдүүлсэн нь онцлогтой. Тус төслийг Эвэнт хонх компани сүүлийн нэг жилийн туршид хөгжүүлсэн нь өнөөдөр хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болсон. Эвэнтээс гадна эвэнт зохиож болох газруудын цаг захиалга, танхим захиалга, артист урих хэсгүүдийг мөн санал болгоно” гэлээ
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Аммжилт хүсье