Энэ жилийн латин формейшн бүжгийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн “Moon Dance” хамтлаг оролцоно. ДАШТ энэ сарын 18-нд Хонг Конгод болох юм.
Тус хамтлагийн хувьд одоогоор ес дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө:
Стандарт болон латин бүжгийн Монгол улсын долоон удаагийн аварга, 2016-2021 оны ДАШТ-үүдэд хагас шигшээд алгасалгүй шилдгээр шалгарч финалистын цомыг 4 удаа хүртсэн.
2022 онд 4 махбодийн хүч буюу “The Power of the 4 Elements” үзүүлбэрээрээ ДАШТ-ий дэд аваргаар шалгарч мөнгөн медаль цомын эзэд болсон.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.