Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-18 нд нийтлэгдсэн байна.

НҮБ: Талибанчууд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг шоронд хорьж "хамгаалдаг"

12/ 18/ 2023    7 цаг 24 минут

Талибан бүлэглэл 2021 оноос хойш загийн эрхэнд гарснаас хойш Афганистанд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл улам бүр нэмэгджээ. Гэсэн хэдий ч НҮБ-ын үзэж байгаагаар ихэвчлэн хүчирхийлэгчид биш, харин хохирогчид өөрсдөө шоронд ордог. Үүнийгээ эрх баригчид тэднийг хамгаалах зорилгоор тэнд байрлуулсан гэж мэдэгддэг.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хорих нь тэдний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг НҮБ-ын Афганистан дахь тусламжийн төлөөлөгчийн газрын (UNAMA) тайланд тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ дэлхийн олон оронд байдаг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах төрийн мэдлийн байрууд Афганистанд хаагдсан. Талибанчууд ийм төв байх шаардлагагүй гэж үзжээ.

Талибаны засгийн газрын үед Афганистан шиг эмэгтэйчүүдийн эрхийг харгис хэрцгийгээр дарж байсан улс дэлхий дээр цөөхөн. Тайланд дурдсанчлан, Афганистаны эмэгтэйчүүд, охидын эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийн олон тохиолдол 2021 оноос өмнө мэдэгдэж байсан юм.

Гэвч Талибанчууд засгийн эрхэнд эргэн ирсний дараа эдийн засаг, санхүү, хүмүүнлэгийн хямралын үр дагавраас болж хүчирхийлэл улам бүр газар авчээ. Түүнчлэн эмэгтэйчүүд гэртээ үлдэхээс өөр аргагүй болж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөмтгий байдлаа нэмэгдүүлж байна.

2021 он хүртэл Афганистанд төрөөс санхүүждэг 23 эмэгтэйчүүдийн төв буюу хамгаалах байр байсан ч тэднийг татан буулгажээ. Талибаны албаны хүмүүс хэлэхдээ эмэгтэйчүүд нөхөр эсвэл гэр бүлийн эрэгтэй гишүүдтэйгээ хамт байх шаардлагатай тул хамгаалах байр шаардлагагүй гэж мэдэгджээ. Тэдний нэг нь ийм хоргодох байрыг "Барууны үзэл баримтлал" гэж нэрлэсэн  байна.

“Эмзэг нөхцөл байдалд байгаа эмэгтэйчүүдийг шийтгэлийн орчинд оруулах нь тэдний сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд нэмэлт хохирол учруулах магадлалтай, суллагдсаны дараа тэднийг дахин хохирогч болгож, гадуурхах, гутаан доромжлох болно” гэж тайланд дурджээ.

Мөн тайланд Талибаны засаг захиргаа 2021-2022 онд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурджээ. Энэ үйл явцыг "тодорхой бус, зөрчилтэй" гэж тодорхойлсон. Тодруулбал, тэд эрүүгийн болон иргэний гомдлыг салгасан бөгөөд үүнгүйгээр эмэгтэйчүүд, охидыг хууль ёсны үр дүнтэй хамгаалах боломжгүй юм. Түүнчлэн гомдлыг эрэгтэй ажилтнууд голчлон шийдвэрлэдэг бөгөөд энэ нь хохирогчдыг өөрөөсөө холдуулж, тэдний нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд саад болдог.

Хүчирхийлэлд өртсөн хохирогчдод гомдол гаргасны улмаас учирсан хохирлыг барагдуулахаа больж, иргэний эрх зүйн хамгаалалт, нөхөн төлбөр авах эрхгүй болсон.  Хохирогчид Талибаны эрх баригчид болон тэдний дур зоргийн үйлдлээс айж байгаа тул шударга ёсны төлөө  албан ёсоор гомдол гаргахгүй байхыг илүүд үзэж байна.

Афганистанд 2001-2021 оны хооронд хийгдэж, засгийн газрын шинэчлэлийг багтаасан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүчин чармайлт бараг үгүй болсныг илтгэлийн зохиогчид онцолж байна.

Талибанчууд 2021 онд засгийн эрхэнд эргэн ирснээсээ хойш эмэгтэйчүүдэд ажиллах, суралцах эрхийг олгоно гэсэн өмнөх амлалтуудаа бодитоор зөрчиж байна.

Афганистанд охидыг зөвхөн бага сургуульд сурахыг зөвшөөрдөг. Өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг сургууль, их дээд сургуульд сурахыг хориглосон.

Тэднийг цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал, усан бассейнд орохыг хориглов. Гоо сайхны салонууд хаалттай, эмэгтэйчүүд зөвхөн нүд нь харагдахаар хувцаслах ёстой. Хэрэв эмэгтэй хүн гэрээсээ 72 км-ээс хол явах шаардлагатай бол эрэгтэй хамаатан садантайгаа хамт явах ёстой.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...1 цаг 52 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ1 цаг 54 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23
 Facebook Twitter Youtube