СӨҮЛ – Өмнөд Солонгосын жүжигчин Ли Бён Хун болон түүний эхнэр жүжигчин Ли Мин Жун нар хуримын 10 жилийн ойгоороо буюу энэ сарын 21-нд хоёр дахь хүүхэд болох охиноо өлгийдөн авчээ.
Ли Бён Хуны харьяалагддаг “BH Entertainment” агентлаг эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа хэмээн мэдэгджээ.
53 настай Ли Бён Хун Netflix цуврал Squid Game (2021 оноос өнөөг хүртэл) киноны хоёрдугаар ангийн зураг авалтад оролцож байгаа ч эхнэрээ төрөх үед хэсэг хугацааны амралт авсан гэнэ.
2013 онд хуримаа хийсэн хосууд Жүн Ху хэмээх найман настай хүүтэй.
Ли Бён Хун 11 дүгээр сард “Цэнхэр Луу” киноны шагнал гардуулах ёслолын үеэр газар хөдлөлтийн гамшгийн тухай өгүүлэх " Concrete Utopia" (2023) киногоороо шилдэг гол дүрийн шагнал хүртсэн.
Харин өдгөө 41 настай Ли Мин Жун энэ оны 1 дүгээр сард "Switch" инээдмийн драмаараа 11 жилийн дараа дэлгэцнээ эргэн иржээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.