Оскарын шагналт "Шимэгч" киноны дүрээр олонд танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин Ли Сун Гюн өнөөдөр өглөө машиндаа нас барсан байдалтай олдсон тухай Солонгосын хэвлэлүүд цагдаагийн мэдээллээс иш татан мэдээллээ.
Сөүл хотын төвд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнд 48 настай жүжигчинг машин дотроо ухаангүй байдалтай байхад нь олсон гэнэ.
Ли амиа хорлосон эсэх нь тодорхойгүй ч цагдаад эхнэр нь түүнийг гэрээслэл бичээд гэрээсээ гарсан гэсэн мэдээлэл өгсөн гэж Ёнхап агентлаг мэдээлэв.
Жүжигчин Ли Сун Гюныг өнгөрсөн аравдугаар сараас хойш хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагаас шалгаж байгаа юм.
"Ёнхап" агентлагийн мэдээлснээр Сөүл дэх нэгэн баарны ажилтантай хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж шалгаж байсан аж.
Гэвч түүний хар тамхины шинжилгээ сөрөг гарсан тухай цагдаагийн тайланд тэмдэглэжээ.
Энэхүү хэргээс болж Ли-гийн нэр хүнд унаж, аравдугаар сард зураг авалтаа эхлүүлсэн "No Way Out" киноноос хассан юм.
Тэрээр жүжигчин Жон Хэ Жинтэй гэрлэж, хоёр хүүтэйгээ болжээ.
Өмнөд Солонгост хар тамхины гэмт хэрэг, тэр дундаа марихуан хэрэглэвэл ноцтой гэмт хэрэгт тооцогддог бөгөөд таван жил хүртэл хорих ялтай аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.