Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-13 нд нийтлэгдсэн байна.

"Каннын фестиваль 2023: "Баавгай болохсон" хэмээх монгол кино Круазэт өргөн чөлөөг уяраав"

1/ 13/ 2024    13 цаг 08 минут
"Баавгай болохсон" кино Францын 100 гаруй кинотеатрт гарч байна.  "Franceinfo"-ийн Мохамед Берканийн бичсэн шүүмжийг Шагдарсүрэнгийн Номиндарь орчуулсныг хүргэж байна.
 
"Найруулагч Пүрэвдашийн Золжаргал нийгэм, улс төрийн өнгө аястай "Баавгай болохсон" киногоороо тэсрэлт хийн гарч ирлээ. Бадрангуй залуу жүжигчдийн оролцон тоглосон энэхүү бүрэн хэмжээний кино нь ертөнц дахины түгээмэл шинж чанартай. Сэтгэл донслом."
Киноны нээлтийн үзүүллэгийн дараа найруулагч болон гурван жүжигчинд нь үзэгч олон хүндэтгэл үзүүлэн босож, хэдэн хормын турш халуун алга ташилтаар баяр хүргэсэн нь танхимын зохион байгуулагчид дараагийн киног гаргахын тулд үзэгчдийг гарахыг сануултал үргэлжилсэн юм. Нижигнэсэн алга ташилтаас гадна нулимсандаа чийгтсэн нүдтэй хүмүүс ч бас байлаа. “Тодорхой нэгэн өнцөг” ангилалд шалгарсан найруулагч Пүрэвдашийн Золжаргал өөрийг нь ийм сайхнаар хүлээн авна гэж бодоогүй байв. “Баавгай болохсон” хэмээх түүний кино нулимсны булчирхай цочроохыг ч, уянгын халил хийгээд хэт эмзэглэлийн товчлуурыг дарахыг ч зориогүй билээ. Харин ч энэ бол Витторио дэ Сикагийн “Унадаг дугуйн хулгайч” киноных шиг өнгө аястай, маш том кино болсон байна. Уг кино нь уран сайхны өндөр мэдрэмжээр хийгдсэн, нийгэм, улс төрийн агуулгатай бүтээл юм.
Нийгмийн нөхцөлдөө амьд үлдэж, улмаар орхин гарах нь
Өлзийгийн хувьд хорвоо ертөнцийг нуруун дээрээ үүрэн явах шаардлагүй байсан ч болоосой гэмээр нь Сисифийн хувь заяатай төстэй. Ахлах ангийн сурагч, физикийн шинжлэх ухаанд ихээхэн авъяастай Өлзий хүү өөд болсон ааваа төдийгүй, архинд живсэн ээжээ орлон гэр бүлээ тэжээх хэрэгтэй болно. Охин дүү, эрэгтэй дүү хоёр нь түүнээс бүрэн хамаарч амьдрах тул Өлзий ухаан билиг, мэргэн аргаа хослуулан байж ам бүлээ тэжээж, гэрээ орноо дулаацуулах аж. Гадаа хүйтний эрч -35 хэмтэй. Ингээд нүүрс барагдаад ирэхэд, гэр бүл нь тэр чигээрээ аюулд өртөнө. Гэсэн хэдий ч, Өлзий мөрөөднө. Тэр физикийн улсын олимпиадад орохыг мөрөөднө. Тэтгэлэг хүртэж, дараа нь өндөр цалинтай ажил хийж, гэр бүлээ ядуу тарчигаас гаргах нь түүний зорилго. “Уйлах юм бол ялагдчих юм шиг санагдаад байна” хэмээн тэр үнэнээ өчнө. Тиймээс ч Өлзий эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр тэмцэнэ, унана, босно, дахин унана, дахин босно...
Гэр хорооллын хүмүүс
Монгол найруулагч Пүрэвдашийн Золжаргал дэлхий дахины түгээмэл шинжит түүх болох шударга бус тогтолцооны эсрэг сөрөн босох тэмцлийн тухай өгүүлнэм. Нутаг орноо орхин явахаас өөр аргагүйд хүрч, ажил олохоор нийслэлээ зорин ирээд, гадуурхлын бүхий л хэлбэрт өртсөн эдийн засгийн дүрвэгчид Улаанбаатар хотыг захлан орших гэр хорооллуудад амьдран сууна. Энэ хотын орон сууцны оршин суугчид, гэр хорооллолд амьдрагчдын хоорондох зай гэрлийн жилээр хэмжигдэх аж. Гэр хороололд оршин суугчид нь агаар бохирдуулагчид хэмээн чичлэгддэг. “Би гэр хороололд өссөн, тэндээ ч амьдарч байгаа. Хэн ч хотын нөгөө талыг хордуулах гэж нүүрс түлдэггүй юм аа. Бид утаагаар биш, ядуурлаар амьсгалж байна.” хэмээн Пүрэвдашийн Золжаргал сөрнөм.
“Баавгай болохсон” бол түгээмэл, мэдрэмжтэй, ухаалаг бөгөөд маш том бүтээл болжээ.
Franceinfo Мохамед Беркани
Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь Nomiko Sh
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



68.146.199.167Zochin   • 1 сарын 15. 13 цаг 40 минут

Nuguu Trio biluu dawnii sindromtoi xuuxdiin tuxai kino shig l um biz dee. Uruvduulex taktikand tulguurlasan kino um bizdee. Xedii Mongold amidral xetsuu bgaa ch teriig tegj uyangiin xaliltai gadaadad avaachij zarlax xereg bsan ch umuu buu med. Gexdee gadnii zax zeeld bol tiim sedev barij avsan n zoxiolch nairuulagch nart ashigtai l bx l daa..



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube