Швейцарийн Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум маргааш эхлэх юм. Форумын үеэр "X өвчин"-ий талаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна. ДЭМБ-аас энэ өвчин нас баралтын тоогоор COVID-19-ээс 20 дахин их байж болзошгүй гэж мэдэгджээ.
Тиймээс Дэлхийн эдийн засгийн форумын нэгдүгээр сарын 17-ны хуралдаанаар эрүүл мэндийн тогтолцоонд тулгамдаж буй сорилтод бэлтгэхийн улс орнууд тулд ямар хүчин чармайлт гаргах шаардлагатайг хэлэлцэх юм. Илтгэгчдийн дунд ДЭМБ-ын захирал Тедрос Адхан Гебрейюс, Бразилийн Эрүүл мэндийн сайд Низиа Тринидад, эмийн үйлдвэрийн Astrazeneca компанийн ТУЗ-ийн дарга Мишель Десмарайс нар багтжээ.
"Өвчин X" гэж нэрлэгдсэн шинэ халдвар нь Эбола вирустэй адил өндөр халдвартай, цусархаг халууралтын хүнд шинж тэмдэгтэй бөгөөд шинжилгээгээр энэ нь Эбола эсвэл өөр зүйл биш, цоо шинэ зүйл байна хэмээн эрдэмтэд үзсэн байдаг
CNN агентлагийн мэдээлснээр уг вирус Конгогийн баруун хэсэгт нэгэн эмэгтэйд 2021 онд илэрсэн байна. Микробиологичид түүнийг шинэ эмгэг төрүүлэгчийн тээгч гэж үзсэн юм. Өнөөдрийг хүртэл энэ өвчний талаар судалгаа хийж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.