2024 оны эхний өдөр Японы Ханэда олон улсын нисэх буудалд JAL (Japan Airlines)-ын онгоц осолдсон ч онгоцны үйлчлэгч болон багин гишүүдийн шуурхай ажиллагаан үрээр 379 зорчигчийг онгоцноос аюулгүй гаргаж чадсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан.
Тус компани түүхэндээ анх удаа онгоцны үйлчлэгч байсан эмэгтэй захирлаар томилсон тухай ойрын өдрүүдэд Японы хэвлэлүүд мэдээлж эхлэв.
Японы үндэсний агаарын тээврийн компани JAL (Japan Airlines)-ын захирлаар 59 настай, Тоттори Мицүко томилогдсон байна. Тоттори Мицүко нь 1985 оноос тус компанид онгоцны үйлчлэгчээр ажилд орж байжээ. JAL бол өвөрмөц бөгөөд үйлчилгээний өндөр соёлтой гэдгээрээ дэлхийд үнэлэгддэг нислэгийн компани юм. Компанийн захирал нь солигдож байгаа нь дээрх осолтой огт холбоогүй, өмнөх захирал нь өөр ажилд шилжин томилогдож буй юм байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.