Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Netflix платформын цувралд Монгол уран бүтээлчийн дуу сонгогджээ.
Тодруулбал, 2021 оны People's Choice шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт Magnolian-ийн “The Bride & The Bachelor” хэмээх дуу сонгогдсон юм. Энэхүү дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Magnolian буюу Б.Дөлгөөнд $3,000 төлсөн байна.
Уг цуврал нь Netflix дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байсан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.