Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-28 нд нийтлэгдсэн байна.

20,30,40 жил мал маллахдаа ийм хатуу өвлийг үзсэнгүй хэмээн малчид ярьцгааж байлаа

2/ 28/ 2024    14 цаг 25 минут

Хоёрдугаар сарын байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь зудтай байна. Өвөлжилт хүндэрсний улмаас маш их хохирол амсан хавартай золгож буй аймгуудын нэг нь Сүхбаатар. 

Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТАЛЫН ШОНХОР цэнгүүнийг оны босгон дээр хийхээр товлосон байсан ч цаг агаарын аюулт үзэгдэл, малчин түмний нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг ёслолын арга хэмжээг цуцлан, шинэ жилд зарцуулах мөнгөө малчдадаа зориулах шийдвэр гаргаснаа зарлан, нутгийн иргэддээ хандан, нэгдэхийг уриалсан юм. 

Ийнхүү хоёр сар орчим үргэлжилсэн хандивын аяны хүрээнд Сүхбаатар аймаг, ялангуяа Баруун-Урт сумын уугуул, суугуул иргэд, үе үеийн төгсөгчид 10 мянгаас 500 мянга хүртэл төгрөг хандивласнаар 100 тн хивэг худалдан авч, Сүхбаатар аймагт хүргэж, 60 тонныг аймгийн Онцгой комисст, 40 тонныг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөв. 

Аймгийн онцгой комисст хүлээлгэж өгсөн 60 тонн хивгийг бусад сумдад хуваарилж өгөх бөгөөд тусламжийн барааг хүргэж ирсэн зохион байгуулагчид Баруун-Урт сумаас зүүн хойш Дорнод аймаг руу чиглэсэн зам дагуу өвөлжиж буй 6 хот айлын 30 гаруй малчин өрх тус бүрд 8-10 шуудай хивэг, 8 боодол өвс, нэг шуудай нүүрс хүргэж өгсөн юм. 

No description available.

Тусламжийн барааг малчны хотонд хүргэх багийнхан сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хүн, машины мөр гараагүй газруудыг сонгож, гурван өдөр, гурван шөнийн хугацаанд талдаа 120 км зам туулан цас хагалан, зам гаргаснаар зарим малчин өрх үлдсэн цөөхөн хэдэн малаа аваад аймгийн төв бараадсан байна. 

Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн, “Их Модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Цагийн хатууд ядарч туйлдсан малчин өрхүүд маань үлдсэн хэдэн малаа мэнд авч үлдэхэд нь бага ч болов нэмэр болохоор эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд төвлөрсөн хандиваар бид бүхэн 100 тн хивэг худалдан авч Сүхбаатар аймагтаа хүргэж ирлээ. 

Тусламжийн бараанууд ихэвчлэн аймаг, сумдын төвд хүргэгдэж байгаа тул сумаас алс өвөлжиж байгаа өрхүүд тэр бүр тусламжид хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бид хэдий аймгийн төвдөө ойр ч гэлээ зам хаагдсаны улмаас хүндхэн байдалд ороод байгаа айлуудыг сонгож, замыг нь нээж өгөхийг зорьсон. Тухайлбал, Гүн булаг, Тариа бригад, Хайчийн ар, Шийрийн цагаан нуур, Шийрийн гозгор гэсэн маршрутаар явлаа. Гүнбулаг гэж манай нутгийн хамгийн их гуу жалгатай газар зам гаргахад хамгийн хүнд байлаа. 

Нүүдэл хийх гээд аймгийн Онцгойд дуудлага өгсөн айл руу ч зам гаргаж өглөө. Бид 3 өдөр, 3 шөнө ажиллахад цас хагалж байсан ковшийн маань бензин дууссан тул арга буюу анх очихоор төлөвлөсөн айлуудын заримд нь хүрч чадалгүй буцсан. Тонн гаруй литр түлш нөөцөлж аймгаас гарсан ч зузаан цас хагалж байгаа ковш маш их түлш зарцуулж байсан. 

Хэдийгээр хавар ирсэн ч гэсэн санаа амрах болоогүй байна. Цаг уяраад, цас ханзраад эхлэхээр шар үсны үер гэж аюултай юм байна. Цасан дунд байгаа айлууд гэрээ сугалж нүүлгэхээс өөр аргагүй байгаа. 

Бид энэ удаа малын тэжээлээр туслалцаа үзүүллээ. Дараагийн удаад малгүй болсон айлууд эргээд малжихад нь дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ. 

Тус аяныг хамтран зохион байгуулсан Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” ТББ-ын тэргүүн Э.Ирэхбаяр “Миний хувьд итгэл хүлээлгэж, сэтгэл гарган хандивт нэгдсэн хандивлагчдадаа тусламжийг хэнд хэрхэн хүргэж байгаагаа мэдээлэхийн сацуу малчдын нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь нэмэр хачиргүйгээр харуулахыг зорьж ажилласан. Малчид маань анх төсөөлснөөс ч хүнд байдалд байсан.

Цагаан сарын дараа УОК-оос улсын хэмжээнд 680 мянга орчим мал хорогдоод байна гэсэн мэдээлэл гаргаж байсан. Урьд шөнө орон нутгаас ирэх замдаа хоёр сая гаруй мал хорогдоод байгаа талаар мэдээ харлаа. Гэвч бодит байдал дээр бидний очсон, уулзсан өрхүүдийн малын хорогдол 70-95 хувьтай байсан. Тэгэхээр УОК-оос малын хорогдлын тоо мэдээллийг нэг бол дарж байна, эсвэл мэдээллээ нэгтгэж чадахгүй байна гэж дүгнэхэд хүрч байгаа юм. 

Бид 30 гаруй малчин өрхийн төлөөлөлтэй уулзахад дийлэнх нь хамаг малаа барсан байдалтай, гэсэн хэдий ч үлдсэн цөөхөн малтайгаа яаж ийгээд хаврыг мэнд давчихвал өсгөж үржүүлээд болно доо гээд хэлж байх жишээтэй, их сэтгэлийн хаттай хүмүүс гэдэг нь анзаарагдаж байсан. Айл бүр дунджаар 300-600 боодол өвс, тонн орчим хивэг тэжээл бэлтгэсэн ч энэ өвөл хаана ч хүрэлгүй дууссан. Ер нь 20, 30, 40 жил мал маллахдаа ийм хатуу өвлийг үзсэнгүй хэмээн ярьцгааж байлаа.  Ганц хоёр айл оны өмнө дийлэнх малаа борлуулсан тулдаа хорогдол багатай хаврыг угтаж байгаа юм билээ. 

No description available.

Өнгөрсөн өвөл болон хаврын эхэн сарын энэ өдрүүдэд цасан шуурга ихтэй байгаа болохоор хөдөөх айлуудын гэр, хашаа хороо, пүнз саравч бүгд цасанд дарагдсан, дөнгөж гэрийн унь, яндан, эсвэл пүнзний дээвэр нь цухуйсан байдалтай байна. Өдөр нь үүдний цасаа цэвэрлээд, шөнө унтаад өглөө босоход л цасанд дарагдчихсан, заримдаа гэрийнхээ тооно, пингийнхээ цонхоор гадагш гарч байж, үүдээ чөлөөлдөг гэж байв. Бидний гаргасан зам гэхэд л буцаад явахад зарим хэсгээрээ эргээд битүүрсэн байсан. Гэхдээ зам гаргамагц хэд хэдэн айл үлдсэн малаа ачаад аймаг руу нүүж амжсанд нь олзуурхаж байгаа. Ихэнх айл 12 сараас хойш аймгийн төв орж чадаагүй, малынх нь өвс тэжээл, өөрсдийнх нь хоол хүнсний нөөц ч барагдсан байдалтай байсан. Цагаан сараас хойш манайд хөл тавьсан анхны зочид та нар боллоо хэмээн баярлан золгох айл ч таарсан. 

Бидний аль хэдийнэ гэр бараагаа орхиод аймаг руу нүүсэн айл мэр сэр таарсан. Нэлийсэн цагаан цасан дунд хаа нэг орой нь бараантаж харагдах малгүй, эзэнгүй хот айлыг харахаар яг л дайны үеэр эзэд нь гэрээ орхиод дүрвэсэн дүр зураг санаанд орж, хачин их гуниг төрж байлаа.   

Малчдын өмнө тулгамдаж байгаа нэг асуудал нь зээл. Малчны зээлийн эргэн төлөлт дээр Засгийн газар арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, зээлийн хүүг зогсоох эсвэл хөнгөлөх асуудлаар тохиролцоонд хүрэх шаардлагатай байна.” гэлээ.   

Багийн гишүүн, Баруун-Уртын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Э.Энхбаатар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг. Энэ аянд оролцсон бүх хүнд баярлалаа. Та бүхнийхээ тусламжийг аль болох хэрэгтэй хүмүүст нь хүргэх гэж бид хичээж ажиллалаа. 100 тн хивэгний өртөг 80 сая төгрөг. Дээр нь тусламжийн барааг хотоос аймаг, аймгаас хөдөө рүү хүргэхэд тээврийн зардал дангаараа 10 гаруй сая төгрөг болчихож байгаа юм. Энэ их зардлыг маш олон хүний дэмтэйгээр босгож, дээр нь “Их модун” компани их хэмжээний мөнгөн хандив болон техник хэрэгсэл, хүн хүчээ гарган байж хүргэлээ.” гэв. 

Багийн бүрэлдэхүүнд замчлах үүрэгтэй ажилласан Баруун—Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр “Баруун-Уртын нутгийн зөвлөл маань малчдадаа туслах санаачилгыг хамгийн түрүүнд гаргаж, тусламжийн бараагаа хамгийн хэцүү бүс нутагт өвөлжиж буй малчин өрхүүдийн хотонд нь хүргэж өгч байгаад бид талархаж байна. Сумын Онцгой комисс нутгийн олныхоо сэтгэл шингэсэн тусламжийн барааг аль болох олон хүнд хүртээмжтэй байдлаар хуваарилж өгөхийг хичээж байна хэмээлээ. 

“Хахир өвлийг хамтын хүчээр” хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд урин цагаар ирэхээр малчид эргээд малжихад нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх болно. Тиймээс 5007814209 /ХААН банк, Э.Ирэхбаяр/ тоот дансанд бага ч болов хандив хийж, нэгдэж болно шүү гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube