Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-04 нд нийтлэгдсэн байна.

Малчдадаа туслая аяны хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нийт 100 сая төгрөгийн тусламж үзүүллээ

3/ 4/ 2024    11 цаг 50 минут

Өнгөрсөн долоо хоногт манай сурвалжлах баг Дундговь аймагт ажиллаад ирлээ. Дундговь аймагт өнөөдрийн байдлаар 15 сумаас 5 сум төмөр зудын нөхцөл байдалтай, бусад сумд цагаан зудтай байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Эрдэнэс Монгол компанийн захирал С.Наранцогтын санаачилгаар “Хатуу өвлийн зудыг халуун сэтгэлийн дэмээр хамтдаа даван туулъя” аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 1,000 боодол тэжээл, 1,000 боодол өвс, 2 тонн шатахуун, 100 хос гутал, 3,000ш бээлий, 6,000ш амны хаалт, 50ш малгай зэрэг хэрэгцээт зүйлсийг Дундговь аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

 

Ч.Болдбаатар “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирал:

"Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн төлөөлөл болж бид Дундговь аймагт ирсэн байна. Эрдэнэс Монгол ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ууганбаяр нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу малчдад туслах аяны хүрээнд нийт 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий өвс, тэжээл, хэрэгцээт бараа материалын тусламж үзүүлж байна. Малчид маань хатуу хаврыг өнтэй даваасай гэж хүсч байна. Мөн шаардлагатай тохиолдолд техник хэрэгсэл, хүн хүч зэргээр зам гаргах, аврах ажиллагааг зохион байгуулж байна."

 

Ц.Мөнхбат Дундговь аймгийн Засаг дарга:

"Өнөөдөр манай Дундговь аймгийн Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Алт ресурс ХХК-ийн Салхитын мөнгөний уурхайн хамт олон өнөөдөр манай аймгийн Онцгой комисст хэрэгцээт бараа материал, өвс тэжээлийг хүлээлгэн өгч байгаад баярлалаа. Бид бүхэн энэ өвс, тэжээл, бараа материалыг зорилтот малчин өрхөд, сум орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хүлээлгэж өгөх чиглэлээр ажиллана."

Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн Салхитын уурхайн ажилчид 21 хүний амь аварчээ

Аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн 70 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгцээт зүйлсээс гадна уг компани уурхайн ойр орчмын сумдын малчдад өөрсдөө өвс тэжээл хүргэж өгөх ажлыг зам даваа хаагдсан үед техник хэрэгслээрээ зам гаргах ажлыг тогтмол гүйцэтгэж байна. Ингэснээр бодит тусламжийн хэмжээ 100 орчим сая төгрөгт хүрээд байгаа юм байна. Мөн байгалийн гамшигт үзэгдэл болсон үед шуурхай баг гарган эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт 21 хүний амийг аварчээ.

 

Э.Очирсум “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн ХАБГГ-ийн асуудал хариуцсан инженер:

"Эрдэнэс Алт Ресурс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулаад явж байна. Мөн зарим малчин өрхүүдийн гэртээ харих зам боогдсон тохиолдолд цас түрж, зам гаргах ажлыг хийж байна. Түүнчлэн байгалийн гамшиг тохиолдсон үед малчид, орон нутгийн замд зорчигчдыг авран хамгаалах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд нийт  21 хүнийг авран хамгаалаад байна."

 

Г.Самбалхүндэв Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин:

"Би 2 дугаар сарын 18 нд өдөр 12 өнгөрч байхад малынхаа араас гарсан. Удалгүй тэнгэр харанхуйлаад юу ч харагдахаа больсон. Малаа эргүүлэх гээд дийлээгүй учраас зүгээр араас нь дагаад л яваад байсан. Азаар утас маань цэнэгтэй байсан тулдаа аавдаа “болохоо байлаа туслаарай” гээд хэл дуулгасан. Аав онцгой байдалтай холбогдоод Онцгойгийнхон уурханханд мэдэгдсэн юм билээ. Утасны цэнэг дуусаад асаагуурын гэрлээ дохиод л яваад байсан. Эндээс 14,15 км цаанаас орой 11 цагийн үед Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн уурхайн ажилчид намайг олсон. Амийг минь аварсан Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийнхандаа баярлалаа гэж хэлье."

Дундговь аймгийн тухайд Улсын нөөцөд байсан өвс, тэжэээлийн нөөцөө үнэ төлбөргүйгээр бүх сумдын малчдадаа хуваарилаад дуусч байгаа юм байна. Өнгөрсөн онд Дундговь аймаг 3,6 сая толгой мал тоолуулсан бөгөөд одоогоор 120 гаруй мянган толгой мал хорогджээ. Эрдэнэс Алт ресурс ХХК-ийн зүгээс Их газрын чулуу байгалийн цогцолборт газартай хамтран үхсэн малын сэг зэмийг устгах, булах ажилд оролцохоор төлөвлөжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна4 цаг 27 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна4 цаг 38 минутын өмнө"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов4 цаг 46 минутын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ4 цаг 52 минутын өмнөИргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 цаг 16 минутын өмнө100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 цаг 45 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube