Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-06 нд нийтлэгдсэн байна.

“Мета”-д үүссэн доголдол Х-ын трэнд сэдэв болов

3/ 6/ 2024    10 цаг 44 минут

Гуравдугаар сарын 5 (Ройтерс) – Мета компанийн Facebook болон Instagram техникийн асуудлаас болж хоёр цаг гаруй тасалдсаны дараа дахин сэргэлээ.

АНУ-д өглөөний 10:00 цагт доголдол үүсч эхэлсэн бөгөөд хэрэглэгчид болон өрсөлдөгчдийн зүгээс хоёр цагийн хугацаанд олон янзын мэдээлэл цацагдаж эхэлсэн байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчөөс одоогоор ямар нэгэн хорлонтой кибер үйл ажиллагааны талаар мэдээлэл алга хэмээн мэдэгдэв.

Тасалдлыг хянах Downdetector.com вэб сайтад мэдээлснээр, энэхүү саатлын талаар Facebook-т 550000 гаруй, Instagram-д 92000 орчим мэдэгдэл ирсэн аж.

"Мета" хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун X-ийн жиргээнд "Техникийн асуудлаас болж манай зарим үйлчилгээнд хандахад бэрхшээлтэй болсон. Бид энэ асуудлыг шийдвэрлэсэн..." гэж бичсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тус компанийн хувьцаа нь 1.2 хувиар унаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн зүгээс Meta техникийн асуудлын талаар мэдээлэл авах хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй хэмээн гомдолложээ.

Мета компанийн хэд хэдэн ажилчин Blind мессежийн аппликейшн дээр өөрсдийн дотоод системдээ нэвтэрч чадахгүй байснаас тэднийг ажлаас халагдсан эсэхэд эргэлзэхэд хүрсэн гэдгээ ч нэрээ нууцлан илэрхийлсэн гэнэ.

Энэхүү тасалдал нь Твиттер байсан X-ийн трэнд болсон сэдвийн нэг болж, Х платформын эзэн Илон Маск Мета руу "Хэрэв та энэ нийтлэлийг уншиж байгаа бол манай серверүүд ажиллаж байгаа учраас тэр" хэмээн бичсэн байна.

Маск 2022 оны аравдугаар сард сошиал медиа платформыг 44 тэрбум ам.доллараар худалдаж авсны дараа X хэд хэдэн удаа үйлчилгээ тасалдсан. 2023 оны арванхоёрдугаар сард тасалдсан нь АНУ-аас Франц хүртэлх улс орнуудын 77000 гаруй хэрэглэгчид асуудал үүсгэсэн юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube