Сонгууль 2024: Хөдөөгийн сэргэлтийг “царцаа” тодорхойлох уу

3/ 11/ 2024    15 цаг 03 минут

“Сайн байна уу, та ХНХ-ын сайд Булгантуяаг таних уу?” гэх асуултыг Баянзүрх дүүргийн иргэдээс утсаар асуух болсон гэнэ. Юу вэ, хэн бэ гэхээр яамны нэг мэргэжилтэн байна гэх хариулт өгч...

Өөрөөр хэлбэл, давхар дээлтэй сайд нар сонгогдсон дүүрэг, хороондоо танигдсан эсэхдээ тун эргэлзэж байгаа бололтой.

Ч.Хүрэлбаатар сайд ч Ховдын байгалийн сайхныг магтаад пост бичиж харагдана. Монгол хүн юм чинь эх орныхоо байгалийн сайхнаар бахархах нь зүй л биз. Гэхдээ л бахархал нь сонгуулийн томсгосон тойргоор хязгаарлагдаж буй. Сонгуулийн өмнөх дүр зургууд цаашид иймэрхүү байдлаар хөвөрнө.

2024 оны сонгуулийн онцлог бол энэ. Нэрээ тойрогтоо сайн таниулах тусам УИХ-д сонгогдох магадлал өснө. Магадгүй “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэх зүйрлэл 2024 оны сонгуулийн өнгийг тодорхойлох нь.

Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Говь-Алтайгаас нэр дэвших нь тодорхой байсан ч уугуул нутгаасаа гадна Увс, Завхан, Ховдод өөрийгөө таниулах шаардлагатай болоод буй. Зудын “ачаар” нэг бодлын хэдэн сайд нар тойрог "услах" ажлаа гүйцэтгэхийн завсар сонгуулийн өмнөх өөрийгөө таниулах сурталчилгааг ч хийгээд авлаа.

Уг нь, Сонгуулийн Ерөнхий хорооны цахим сайтад дөрөвдүгээр сарын 1-нээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг нээлттэй байршуулна гэх хуулийн заалт байгаа.  “Миний гэрт урилгагүй зочин байна уу” гэдгийг сонгогч бүр шалгах боломж нь нээлттэй. Хэрвээ сонгогч бүр УИХ-ын сонгуульд хариуцлагатай, идэвхтэй оролцдог бол бид нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банкны зээл гэх мэт асуудлаар хэдэн жил дамнан хэрүүл хийх шаардлагагүй. Гэвч бид хамгийн олон удаа зурагтаар харсан, сошиалд гарсан, гар барьсан, уулзалт зарласан, бас ухуулагч олонтой таньдаг чөтгөрөө сонгодог. Үүнийг хамгийн сайн ашиглаж чаддаг нам бол МАН.

Орон нутагт хүн ам цөөн учраас энэ удаад "царцаа" шиг хэрэгтэй зүйл үгүй.  УИХ-ын энэ жилийн ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарьт зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөр иргэний шилжит хөдөлгөөнийг зогсоох ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүд хийгээд нэр дэвшихээр зэхэгсдэд царцаа зөөвөрлөхөд сар гаруйн хугацаа байна.

Ёстой мөрийцсөн ч алдахгүй хэмээн гар барьж болох статистик бол “2024 онд Улаанбаатараас орон нутагт шилжигсдийн тоо өмнөх онуудаас хавь илүү гарна”. Ингээд нэг талаар МАН-ын Засгийн газрын “Хөдөөгийн сэргэлт”-д багагүй "хувь нэмрээ" оруулж, хотын төвлөрийг сааруулж, хөдөөд шилжигсэд нэмэгдсэн гэх тоон үзүүлэлт гарна.

Гэтэл бодит байдал дээр хэзээ ч орон нутагт ажиллаж, амьдрахгүй царцааны нүүдэл явагдах нь ойлгомжтой. Ердөө л Улаанбаатарт байгаа нэг компанийн ажилчдын сүрэг нүүдэл төдий. Нүүдэл эхэлсэн гэдгийг эх сурвалжууд ч хэлж буй. Харамсалтай нь, үүнд хариуцлага тооцох ямар ч тогтолцоо байхгүй. Хэн ямар зорилгоор, яагаад орон нутагт суурьшсан тухай бодит тоо баримт ч гарахгүй.

Тиймээс Булгантуяаг таних, танихгүйдээ биш, Булгантуяагийн 4 жилийн өмнө ярьснаас биелсэн зүйл бий юу. Улс орны эдийн засгийн өсөлт таны амьдралд мэдрэгдэсэн эсэхийг эхлээд нэг тунгаая.

Түүнээс танилын нүүр халуун, таньдаг чөтгөр дээр гээд сонголтоо сохроор үнэлээд байх цаг нь биш. Сонгуулийн санал хураах өдөр 108 хоногийн дараа...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube