С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү

4/ 12/ 2024    10 цаг 42 минут

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2024.04.11/ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт сэтгүүлчийн “Ерөнхий сайдаар томилогдох гэж байхдаа С.Зориг алуулсан гэдэг” гэх асуултадНаадах чинь гүтгэлэг. Ерөнхий зөвлөл дээр С.Зоригийг Ерөнхий сайд болгох талаар юу ч яригдаагүй. Хажууд нь хараад сууж байсан хүмүүс амьд байна. Улаанбаатар зочид буудалд нэг уулзалт болсон гэдэг. Тэрийг бол би мэдэхгүй. МАН-ынхан 20 гаруй жил ийм зүйл ярьж, улс төр хийж байсан. Алуурчинг олно гээд... Тэр үед С.Зориг алдагдсаны дараа бид бүгд дуудагдаж байцаагдаж байсан. Тайлбараа өгсөн” гэж хариулав.

Энэ хариултын хариуд тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, Ерөнхий сайд асан С.Баяр “ Тэрбээр "25 жил Е4 /Ц.Элбэгдорж/ улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би Е2-ын Тамгын газрын дарга байв. С.Зориг надтай дөрөв уулзаж "Ерөнхий сайдад би нэр дэвшвэл Е2 намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу?" гэж асуулгаж байв. Би "Ийм асуудал Тамгын газарт албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. Е чамайг хүлээж авах шалтгаан алга" гэнэ. Тэгэхэд С.Зориг "Би фракцуудтай уулзаж буй тул Е2-ын албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна" гэж байв. 1998.10.02-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсэлтээ дахин хэлэв. Е-тэй уулзаж гарч ирээд би түүнд "Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна" гэсэн хариултыг нь дамжуулсан. Бидний уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу. С.Зоригийн аллага болохын өмнөх 7 хоногт түүнтэй ЕТГД-ын хувьд 4 удаа уулзаж байсан тухай ЦЕГ надаас мэдүүлэг авсан. Би МҮОНТВ-ээр ярсан, "Ардын эрх" сонинд ярилцлага өгсөн. АН-ын гишүүн биш учраас С.Зориг ЕС-д нэр дэвших талаар би өөр зүйл мэдэхгүй. Хардах, мөрдөх нь миний хийх ажил биш” хэмээн бичсэн байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, АН-ын анхдагч Д.Энхбаатар 1999 онд “Дээдсийн хүрээлэн” сонинд энэ тухай ярьсан байдаг. Тэрээр Аравдугаар сарын 2-ны орой талийгаач С.Зориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр бид гурав манай өрөөнд уулзсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэнтэй холбоотой асуудлаар ярьж байсан. Нэгэнт Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа бол цаашдаа яах вэ гэж. С.Баяр болохоор Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих байх аа, тийм хандлагатай байгаа шүү гэж хэлж байсан” гэж яриад  "Тэгэхээр цаг бусын энэ үхлийг Ерөнхий сайдтай холбоотой гэж таамаглал дэвшүүлж болох уу? гэсэн асуултад
-Цаг хугацаа нь ингэж таарч байгаа нь хэнд ч тийм бодол төрнө л дөө. Энэ нь баасан гарагт болсон үйл явдал. Даваа гарагт манай намын ерөнхий зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдэх гэж байсан гэж хариулсан байгаа юм.

Эндээс харвал АН дотор С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудал яригдахын хувьд яригдсан нь тодорхой ч ямар түвшинд, аль фракц нь хүлээн зөвшөөрч байсан бэ гэдэг л анхаарал татна. Ямартай ч экс Ерөнхийлөгчийн хэлснээр түүний фракцид энэ тухай яригдаагүй бололтой.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



146.70.81.186Зочин   • 4 сарын 13. 8 цаг 14 минут

С.Баяр "Чи хэрвээ ЕС болвол Эрдэнэтийг яах гэж байна?" гэж тандалт хийж асуухад С.Зориг хариуд нь "Поезд ушел!" гэж хариулсан гэдэг юм билээ.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube