Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-17 нд нийтлэгдсэн байна.

Володя Путин хүүгийн жинхэнэ намтар

7/ 17/ 2023    13 цаг 22 минут

Путин бол бутач хүү бөгөөд Ленинград дахь хамаатных нь 10 настайд нь өргөж авсан.

Путины жинхэнэ ээж Гүржийн нэгэн тосгонд амьдардаг байжээ.

Польшийн зохиолч, сэтгүүлч Кристина Курчаб-Рэдлихийн gordonua.com сайтын ерөнхий редактор Алеся Бацманд өгсөн ярилцлагадаа Владимир Путины жинхэнэ намтар, жинхэнэ эцэг эх нь яагаад түүнийг орхисон тухай, гүрж хойд эцэг нь Путинд хэрцгий ханддаг байсан тухай, анхны эхнэр Людмилатай харилцах харилцааны тухай, сэтгүүлч Артем Боровикийн үхлийн талаар болон ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой олон аллагын талаар ярилцсан байна.

Сайн байна уу, Кристина.

Сайн, сайн байна уу

Таныг угтан авч байгаадаа тун баяртай байна. Өнөөдөр бидэнтэй хамт Орост 15 жил амьдарсан нэрт сэтгүүлч, сурвалжлагч, зохиолч Кристина Курчаб-Рэдлих байна. Та Путины Оросын нууцыг задлан шинжилж, нарийвчлан судалж чадсан цөөхөн хүмүүсийн нэг... Хамгийн гол нь тэдний хэзээ ч олон нийтэд ил ярихыг хүсдэггүй нууцуудыг та задалсан. "Вова, Володя, Владимир, Путины Оросын нууцууд” гэсэн ном хэдэн жилийн өмнө та бичсэн. Одоо бидний харж байгаагаар таны тэр бүтээл жинхэнэ үнэнийг өгүүлжээ. Уншаад үзэхэд л бүх юм яг таг таарч байна. Эмнэлгийн дүгнэлтийг уншаад онош нь зөв гэдгийг ойлгосон мэт. Түүгээр ч зогсохгүй 2005 онд та сэтгүүлчийн бүтээлээрээ Нобелийн шагналд нэр дэвшсэн. Энэ номын тухай болон танд хамгийн сонирхолтой санагдсан зүйлийн талаар манай үзэгчдэд ярьж өгснөөр ярилцлагаа эхэлмээр байна. Та шууд утгаараа шуугиан тарьсан мэдээ тараасан: Путин үнэндээ өөр эцэг эхтэй, тэр огт өөр гарал үүсэлтэй. Түүний жинхэнэ эцэг эх хэн бэ? Тэгээд тэд яагаад өөрийн хүүхдээс татгалзсан юм бэ?

"Пандрёшка" (матрёшка ба Пандорын хайрцгийг нийлүүлсэн нэр) нэртэй миний ном хэдэн жилийн өмнө украин хэлээр орчуулагдсан. Харин "Кремлийн ханыг толгойгоороо мөргөхүй" нэртэй хоёр дахь ном маань үнэхээр илүү сонин бүтээл болсон шүү. Бас украин хэлээр хэвлэгдсэн. Эхний ном бол миний хувьд туршилт байлаа. Социалист Польш улсын иргэн би СССР-т ирсэн хэрэг, дараа нь Орост ирвээ. Намайг яг л Ангараг гариг руу илгээсэн юм шиг. Энэ бол миний Ангараг гаригт, өөрөөр хэлбэл Путинээс өмнөх үеийн Орост ирсэн мэдрэмж юм. Дараагийн ном нь шинэ Оросын тухай юм. "Кремлийн ханыг толгойгоороо мөргөхүй". Таны яриад байгаа нь бол энэ номны хавтас дээрх бичээс.

Тийм үү?

Энэ хавтсыг хараад би мэл гайхсан. Тэрийг сонгосон нь би биш. Гэхдээ бүх зүйл тэнд байгаа. Та надаас Володягийн гарал үүслийн талаар асуугаад, энэ бол "дэлбэрэх бөмбөг" гэсэн. Гээд энэ бол миний олсон нээлт огтхон ч биш шүү. 2000 оны гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Путины хувьд хамгийн аймшигтай нээлт болсон юм. Путины ээжийг олсон Гүржийн “Алия” сонины сэтгүүлчдийн хийсэн энэхүү нээлтийн улмаас...

Жинхэнэ ээжийг нь?.

... чеченчүүдийн тусламжтайгаар. Энэ бол өөр асуудал. Үүний улмаас тэр үеийн гайхалтай сэтгүүлч, томоохон холдингийн тэргүүн асан Артем Боровик нас барав. Түүний хэвлүүлсэн сонин "Маш…

"Маш нууц" сонин.

Тэрээр долоо хоног бүрийн “Хувилбар” нэртэй сэтгүүл гаргадагаас гадна телевизийн “Маш нууц” нэртэй нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэгээд тэр ч шинээр олсон юм биш, хамгийн нууц зүйл бол тэр үед ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Владимир Путины бага насны тухай мэдээлэл болохыг олж мэджээ... "Алия" сонины сэтгүүлчид түүнд Гүржийн Метехи тосгоноос нэгэн эмэгтэйг олсон гэж мэдэгджээ... Тэд түүнээс үнэхээр Путины жинхэнэ ээж мөн үү гэж асууж... Энэ бүх сенсац дөнгөж сонгуулийн өмнө эхэлсэн. Учир нь Метехи тосгонд Володя гэх нэртэй хүүгийн оршин сууж байсан газрын ул мөрийг нэр бүхий албаны төлөөлөгчид хайж гарчээ. Хэрэв хэн нэгэнд нь ямар нэгэн гэрэл зураг байсан бол тэр нь дороо алга болсон гэх.. Энэ бол Гүржийн орхигдсон нэг тосгон учир оршин суугчид нь тун цөөхүүлээ. Тэнд тог цахилгаангүй, телевиз ажиллахгүй байсан тул Владимир Владимирович Путин ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг цөөхөн хүн мэдэж байжээ. Гэтэл тусгай албаныхан үзэгдэж эхэллээ. Дараа нь сэтгүүлчид цувсан. Тэд тосгоны иргэдтэй хийсэн олон ярилцлагыг хальсанд буулгажээ. 1954-1960 он хүртэл хаа нэгтээ Георгий Осепашвилитэй гэрлэсэн Вера Николаевна Путинагийн хүү Володя тэнд амьдарч байсан нь тогтоогджээ. Гэхдээ Бразилийн кино цувралууд шиг тийм онцгой зүйл тохиолдсонгүй. Энэ тухай ярих нь миний хувьд үнэхээр санаа зовмоор, учир нь би энэ замаар алхсан нь ямар нэгэн сенсац хайсных огтхон ч биш. Би Путин гэж хүний харгислалын сэтгэл зүйн үндсийг хайсан юм.

За энэ бол нэгдүгээрт... Цааш нь дараалалтай явцгаая ... Вера Николаевна Путина бол Перм муж дахь Очер хотын хажууд байдаг Терехин тосгоноосс гаралтай. Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад тэр 19 настай байхдаа хөдөө аж ахуй, механикжуулалтын техникумд орж, тэнд нэг залуутай танилцжээ. Энэ бол насанд хүрсэн эмэгтэй гэсэн үг. Тэр түүнтэй уулзаж, хамт амьдарч байсан. Тэгээд жирэмсэн болсон хойноо хархүү нь цаанаа эхнэртэй гэдгийг нь олж мэджээ.. Урьд нь тэрээр энэ талаар огт мэдээгүй байсан. Мэдээж хэрэг, бүх эмэгтэйчүүдийн нэгэн адил тэрээр ээж рүүгээ зугтсан. Тэнд 1950 оны аравдугаар сарын 7-нд Володя Путин мэндэлжээ.

Путин 70 биш, аль хэдийн 72 настай гэсэн үг үү?

Мэдээж. Тэгээд хүүхэн цаадахтайгаа дахин нэг жил амьдарсан, дараа нь Узбекистанд дадлага хийхээр одсон. Яагаад гэвэл ямар нэг зүйлд суралцах шаардлагатай байж. Дажгүй суралцсан. Тэгснээ ойролцоох хуаранд амьдардаг цэрэг Георги Осепашвилитэй танилцжээ. Тэд маш хурдан, дороо гэрлэсэн. Ээж нь нас барсан тул хархүү ганцаараа байхыг хүсээгүй бололтой. Тэр яг л гүржүүд шиг, Кавказынхан шигээр өөрийгөө ямар баян, нутагт нь бүх зүйл ямар гайхамшигтай, ямар гоё байшинтай болохоо ярьж өгчээ... Хүүхэн түүнд нь үнэмшсэн хэрэг. Тэгээд л ердөө гурав хоногийн дараа тэд гэрлэжээ. Тэгээд яасан гээ? Тэнд очсон чинь өнөө "гоё том байшин"-гийн орноос шал ч байхгүй овоохойг угтав. Би түүнтэй 2019 оны аравдугаар сард уулзахад яагаад энд үлдэх болсон шалтгаанаа хэлж чадахгүй байсан. Хайр гэж юу байдгийг мартчихсан байна билээ. Гэхдээ нээрээ тэр нөхөртөөд маш их хайртай байсныг би сүүлд нь ойлгосон. Энэ бүхнийг олж илрүүлсэн хүн нь би биш шүү, давтан хэлээд байгаагийн минь учир гэвэл, нэгдүгээрт, “Алия”-ын гүржийн сэтгүүлчид...

Уучлаарай, би яагаад ингэж хэлсэн бэ гэхээр… Таны номын ачаар энэ бүх түүх дэлхий дахинд танигдсан юм. Тэрнээс өмнө энэ тухай яриа гарч байсан ч хүн болгон олж сонсоогүй байснаар таны ном гарсны дараа л шуугиж эхэлсэнн. Та энэнд цоо шинэ амьсгал оруулсан.

Энэ ном хэвлэгдсэний дараа л би ээжтэй нь танилцсан. Гэхдээ та бүхэн бас интернетэд байгаа кинонд анхаарлаа хандуулаарай. Инэкэ Смитсийн бүтээл, "Путины ээж" гэж нэртэй. Тэнд та нар энэ түүхийг үзнэ, ээжийг нь харах болно. Ээж нь Георгий Осепашвилигийн хамт амьдарч асан байшинг ч харна. Тэр гүрж л хүүг өргөж авсан. Цайвар үстэй, цэнхэр нүдтэй хөөрхөн жижиг банди гүржүүдэд таалагдсан... Гэвч Георгийн хүүхдүүд төрж эхлэхэд л хүүгийн хувь заяа дордлоо. Нэгдүгээрт, тэд маш ядуу амьдралтай, Вова ихэвчлэн өлсдөг. Георги ч хүүг хамаагүй ширүүн зодно. Метехигийн бүх оршин суугчид энэ тухай ярьсан. Тэд хүүг их өрөвдөнө. Ихэнх нь өрөвдөх ч зарим нь: “За юун сүртэй юм? Дагавар хүүхэд юм чинь Гога яагаад зодож болдоггүй юм!”

Вова 3-р ангиа төгсөөд бараг 10 настай байхад ээж нь түүнийг зовлонгоос салгах гэж Ураал руу эцэг эхдээ аваачиж өгчээ. Ээж нь хүүгээ хамгийн сүүлчийн удаа харж байгаагаа мэдээгүй. Тэрээр энэ талаар дурсахдаа: "Би хагацахдаа хүүгээ тэврээгүй. Тэр маш их уйлсан... би өөрөө дагаж уйлчихгүй гээд тэрнийг тэврээгүй." Хүүхний эцэг эх нь тэгээд яасан бэ? “Нааш цааш нь дамжуулсаар хүүгээр шуудангийн ачаа болгохоо болъё” гэж бодсон. Тэгээд тэд Путин гэдэг нэртэй Ленинград дахь төрөл төрөгсөддөө үрчлүүлжээ. Энэ бол Мария Ивановна Шеломова, түүний нөхөр өргөж авсан эцэг нь ... Балчир хүүхдийн хувьд тэд аль хэдийнээ настай хүмүүс байлаа. Хэдийнээ эх нь 42, эр нь 55 гарчихсан.

Путины албан намтарт бичигдсэн бүхэн худал. Гэхдээ энэ худал нь бяцхан Володягийн цор ганц үнэн болж хувирсан. Тэр амьдралаасаа юун түрүүнд юуг таньсан бэ? Амьдрал нь худал хуурмаг дээр тогтож буйг мэднэ.

Ингэж энэ хүүгийн амьдралын дараагийн бүлэг эхэлж байна.

Тэр юу туулсныг төсөөлөөд үз дээ. Эхлээд дассан нэг айлын гурван настай хүүхдийг ээжийнх нь өөр гэрт аваачихаар ээжийгээ ойлгохоо больж байна.. Энэ бол түүний хувьд хачин эмэгтэй. Тэгнэ биз? Хүүхэд бүрт хэрэгтэй аюулгүй байдлын мэдрэмжээ алдсан учраас ийм зовлонг хачин их их мэдэрдэг болно. Дараа нь үүндээ дассан ч гэсэн өөрт нь тун таагүй. Тэгээд дахиад л тэс өөр амьдралд дасах хэрэгтэй болно. Яагаад төрсөн огноо нь ялгаатай байна вэ? Нэгдүгээр ангид дахин орж суралцахаас өөр аргагүй шинэ нөхцөл үүсчээ. Гүржид төгссөн гуравдугаар анги нь үл тооцогдох шинэ гөхцөл. Хүү орос хэлээр биш гүржээр ярьдаг байж. Володя тэр үед оросоор тун муу ярьдаг байсан байх. Тиймээс бүгдийг дахин шинээр эхлүүлэх хэрэгтэй болсон. Үүнийг хялбарчлахын тулд тэд шинэ тоолуур зохиосон. Тэр шинэ тоолуураар 1950 онд биш 1952 онд төржээ. Түүний өргөсөн ээж нь Марья Ивановна Шеломова биш харин Вера Ивановна Путина болсон шиг. Түүний жинхэнэ эцэг Платон Привалов нь аль хэдийн нас барсан байх. Владимир Спиридонович Путин бол түүний төрсөн эцэг биш. Ленинград ч түүний төрсөн газар биш. Тэр Терехино, эсвэл Очер хотод эмнэлэгт төрсөн. Терехино бол эмнэлэгтэй байхааргүй дэндүү жижиг тосгон. Тэр Ленинградад биш Очер хотод л төрсөн байж таарна. Албан ёсны намтарт бичигдсэн бүх зүйл нь худал. Гэвч энэ худал нь бяцхан Володягийн хувьд цор ганц үнэн нь болсон юм. Тэр амьдралдаа юун түрүүнд юуг таньж эхэлдэг вэ? Тэрний амьдрал худал хуурмаг дээр тогтдог. Түүний өмнөх бүх амьдрал нь хойд эцгээсээ хүртсэн хүчирхийлэл юм.

Тэгвэл Ленинградын "аав" түүнийг зоддог байсан уу? Шинэ гэр бүл ч түүнд муухай ханддаг байсан уу?

Үгүй. Гүрж хойт эцэг нь хүүг үзэн яддаг учраас зоддог байж, харин Ленинградын өргөж авсан эцэг нь хүүгээ хэрхэн хүмүүжүүлэхийг мэддэггүй учир гар хүрдэг байсан байх гэж бодож байна. Тэр бол жинхэнэ дотоод яамны үзэлтэн, туйлын сталинист, коммунист үзэл сурталд маш нягт автагдсан нэгэн. Хүүг өөрт нь хамгийн тохиромжтой гэж бодсон ёсоороо өсгөсөн. Магадгүй, хайрын улмаас зоддог байсан байж болох л доо.

Тэгээд юу нь бүрэн нотлогдсон бэ? Түүнийг Ленинградад хүлээж авсан хүмүүс юу гэж хэлдэг вэ? Володя Путины хожим ирж амьдрах болсон хашаанд томчууд юу ярилцаж, юу мэдэж, хэн харж байв. Энэ бол Басков Лэйн мухар гудамжны 12 тоот. Нэгэн сайхан өдөр Мария Ивановна, авга эгч Маша нар бяцхан залууг гараас нь хөтлөн: "Хүмүүс ээ, энэ бол миний хүү Володя. Түүнийг битгий гомдоогоорой" гэж танилцуулж байсныг хашааныхан бүгд санаж байгаа. Үүнийг нь зөвхөн би төдийгүй Ленинградын нэртэй сэтгүүлчид ч бас нотолсон. Тэд эдгээр хүмүүстэй ярилцаж байсан. Би бас тэдний заримтай нь ярилцаж үзсэн. Тэнд удаан хугацаагаар амьдарч асан хүн бүр ижил зүйлийг давтаж, Володя Путин бол Мария Ивановнагийн хүү биш гэдгийг маш сайн мэддэг. Түүнийг жирэмсэн байхыг хэн ч хараагүй. Шинэ аав, ээжийг хүүхдийн тэрэг түрээд явж байхыг хэн ч үзээгүй. Хүсэл болсон хүүгийнх нь нялхын зураг хаана ч байхгүй. 

Володяг энэ хашаанд нь төсөөлөөд үз дээ. Метехид тэрээр долоон настайдаа самбогийн дугуйланд, өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалахаар бүртгүүлсэн. Тэгээд ээжийгээ нударгаараа хамгаалсан. Өөрийгөө болон ээжийгээ хүндлэх сэтгэлийг ингэж л ялж сурсан. Үүнтэй ижил зүйл Ленинградад давтагджээ. Хашааны хүүхдүүд түүнийг эх эцгийнхээ төрсөн хүү нь биш гэдгийг мэдэж байв. Хүүхэд бол хүүхэд шүү дээ... Тэд нар түүнд "Чи тэдний хүү биш" гэж хэлсэн байх ... Манай Володя юу хийсэн бэ? Володя жүдогоор хичээллэж эхлэв. Мөн энэ жүдогоор тэрээр хүндэгэл гэдгийг тоохоо больсон. Энэ бол түүний сурсан зүйл юм.

Кристина, надад асуулт их байгаа ч цаг зав бага байгаа тул таниас илүү тодорхой халуухан юм асуумаар байна. Ээжийн дүү нар нь яасан? Одоо тэд бас л Гүржид амьдарч байгаа юм биш байгаа? Одоо тэдэнтэй холбогдож болох уу? Тэд ямар нэгэн ажил албатай болов уу? Магадгүй бид тэднийг шал өөр нэрээр мэддэг ч юм билүү? Та тэдэнтэй холбогдож чадсан уу?

Мэдээж үгүй. Тэд ээжийнхээ адил Володятай ямар нэгэн холбоо тогтоохыг үнэхээр хүсэж байжээ. Энэ холбоо тасарлаа. Путины ээжийн эцэг эх, өөрөөр хэлбэл Володягийн өвөө, эмээ нар ээжид нь, "Бид түүнийг дотуур байранд явуулсан. Тэр чамтай ярихыг хүсэхгүй байна." гэжээ. Түүний эгч София олон удаа залгасан. Түүнд "Тэр чамтай ярихыг хүсэхгүй байна" гэж хариулж. Путиныг насанд хүрсэн хойно түүнд, "Тэр КГБ-д ажилладаг. Тэр тантай холбогдох боломжгүй." Тэгээд л болоо. Путин энэ гэр бүлээс бүх харилцаагаа таслав. Тэр холбоо бариагүй төдийгүй тэднээс зугтах болсон. Хэрэвзээ ФСБ-ын ажилтнууд Метехи рүү байн байн очиж, Путины төрсөн ээж, дүү нарт ямар ч сэтгүүлчтэй холбоо барихгүй байхыг сануулан хориглоогүйсэн бол асуудал их амархан байх байлаа л даа. Гэхдээ л 2003 онд Инека Смитс кино бүтээж чаджээ... Жишээлбэл, 2015 онд Германы сэтгүүлч ирэхэд охин нь ээжтэйгээ ярихыг зөвшөөрөөгүй бөгөөд үүнийгээ ФСБ хориглосон гэж тайлбарлажээ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол тэнд хоёр сувилагч ирж энэ эмэгтэйгээс цус болон бусад зүйлийг шинжилгээ авсан байдаг. "Би ДНХ шинжилгээ өгч болно" гэж эмэгтэй ярьсан. Харин сувилагч нар тэр чигтээ алга болсон, үүнээс хойш энэ сэдвээр хэн ч юу ч яриагүй. Хожим би Метехид очиход тэнд надад ярилцлага хориглох охид байхгүй байсан нь маш их аз байлаа. Гэхдээ би том цоожтой битүү төмөр торны цаанаас ярилцлага авсан шүү дээ. Би эмгэнтэй гудамжинд зогсож байгаад ярилцлаа. Тэрээр үргэлж хүн бүрт давтдаг зүйлээ л ярьсан, энэ болгон нь үнэн түүх юм. Тэрээр уйлан байж хүүгээ нэгмөсөн алдсан гэсэн. "Би хүүгээ ойлгож байнаа. Би хүүгээ охидынхоо төлөө зарчихсан хүн дээ."

Путин өөр хоёр эмэгтэй дүүтэй юу?

Хоёр дүү, бас эрэгтэй дүү байгаа юм шиг, гэхдээ би тэдний талаар юу ч олж сонсоогүй. Хоёр охин дүү нь Тбилист байдаг гэсэн.

Хуурамч намтартай, өнгөрсөн амьдралаасаа ичсэн хүн яваандаа жинхэнэ мангас болон хувирчээ... Та Артем Боровикийг хэлсэн. 2000 онд тэрээр Путины жинхэнэ ээжтэй ярилцлага хийхээр Гүрж руу нисэж байхад нь онгоц осолдож, нас баржээ. Онгоцонд байсан хүмүүс бас амиа алдсан байж таарна. Энэ юу байсан юм?

Энэ бол осол биш байсаан. Энэ бол зохион байгуулсан аллага. Боровикийн компьютер болон гар утас нь тэр даруй алга болж, бүх бичиг баримт нь "маш нууц" гэсэн тамгатай дарагдсан. Энэ бүхнйг хэрхэн зохион байгуулсныг илчилсэн нотолгоог сэтгүүлчид азаар тогтоож чадсан. 

Хүн амины хэрэг?

Мэдээж, тийм. Энэ нь батлагдсан. Миний бүх номд энэ тухай бичсэн. Магадгүй миний номыг украин хэлээр орчуулах хүсэлтэй зоригтон хэвлэгч гарч ирэх байх. Тэнд бүх зүйл өмнөх шигээ өдөр өдрөөр нь тодорхой бичигдсэн байгаа. 

https://gordonua.com/ukr/publications/kurchab-redlh-spravzhnya-mati-putna-zhila-u-gruzinskomu-selishch-vn-pozashlyubniy-sin-u-10-rokv-yogo-vddali-rodicham-u-lenngrad-1643985.html

Ярилцлагын үргэлжлэл “Ерөнхийлөгч Владимир Путины нууц намтар” дараагийн дугаарт

Эх сурвалж: Baabar.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube