Энэ долоо хоногт K-Pop ертөнцөд юу болов

3/ 10/ 2023    16 цаг 23 минут

Энэ сард нээлтээ хийх цувралуудаас хамгийн их анхаарал татаж буй нь "Duty After School"

Хэдийгээр солонгос вэбтүүн Японы манга шиг алдартай биш ч сүүлийн жилүүдэд ихэнх Netflix, Amazon зэрэг янз бүрийн платформ кино болгон бүтээх нь ихэссэн. Түүний нэг жишээ нь “Sweet home”, “All of Us Are Dead”, “Hellbound” гэх мэт цувралын үргэлжлэл болох “Duty After School” юм. Энэхүү бүтээл энэ сарын 31-нд эхний ангиа цацна.

Харь гарагийнхан дэлхий рүү дайрч, дэлхийн анхны гаднын биеттэй тулалдах дайн эхэлнэ. Ийнхүү Батлан хамгаалах яамнаас сурагч, оюутнуудыг тус дайнд нөөц хүчин болгох шийдвэр гарснаар өрнөх уран зөгнөлт цуврал аж. Эх зохиолыг Ил Квон Ха хэмээх вэбтүүн зохиолч бичиж, зурсан юм. "Sweet Home" дүү гэгдээд бую энэ драм 2023 оны шилдэг тулаант-триллер цуврал болж магадгүй аж. Шин Хён Сү, Им Се Ми, Ким Ки Хэ зэрэг алдартай жүжигчид гол дүрд нь тоглосон цуврал нь маш өндөр хүлээлттэй байна.

 

“Japan Gold Disc Awards” шагнал гардуулах ёслолоос BTS таван шагнал хүртлээ

Өнөөдөр 37 дахь удаагийн  “Japan Gold Disc Awards” шагнал гардуулах ёслол болж ялагчдаа тодрууллаа.

Энэ жил BTS хамтлаг нийт таван шагнал хүртэв. Тэд Азийн шилдэг уран бүтээлчийн шагналыг тав дахь жилдээ хүртэхээс гадна "Song of the Year by Download " (Ази)-аас, "Оны шилдэг дуу" шагналыг "Het to Come" дуугаараа авлаа. Мөн “Music Video of the Year” (Ази) “BTS 2021 MUSTER SOWOOZOO” болон “Proof” цомгоороо “Шилдэг цомог”-ийн эзэн болов.

Харин хамтлагийн гишүүн Жонгүг Чарли Путтэй хамтарсан “Left And Right” дуугаараа "Оны шилдэг дуу" шагналыг хүртлээ.

 

Ким Ен Сок зохиолч "The Glory" киног охиноосоо сэдэвлэн бичжээ

Энэ сарын 10-аас эхлэн "The Glory" киноны хоёрдугаар бүлэг "Netflix"-ээр цацагдаж эхэлнэ. Хоёрдугаар бүлэг гарахтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус киноны зохиолч Ким Ен Сок зохиолын санаагаа хэрхэн олсон тухайгаа хуваалцжээ.

Түүнийг өмнө нь болж байсан ижил төстэй явдлуудаас сэдэвлэн уг кино зохиолыг бичсэн хэмээн таамаглаж байсан. Харин тэрээр зохиолын санаагаа охиноосоо авсан тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр дурдав. Охин нь түүнээс нэг удаа "Ээж ээ, хэрэв би хэн нэгнийг үхтэл нь зодох юм уу эсвэл хэн нэгэнд үхтлээ зодуулаад ирэх хоёрын алинд нь сэтгэл тань хамгийн их шархлах вэ?" гэж асуусан аж. Энэ асуултад нь зохиолч маш их цочирдож, дараагаар нь "The Glory" киноны зохиолыг бичихээр шийдсэн гэнэ.

Зохиол бичиж байх явцдаа охиныхоо асуусан асуултын хариултыг олж чадсан бөгөөд “Хэрвээ миний хүүхэд гэртээ үхэх шахам зодуулаад ирсэн бол би асуудлыг шийдэх арга олох байсан. Гэмт этгээдүүдийг тамын ёроол хүртэл хөөх мөнгө надад байгаа. Тэгээд эцэс төгсгөлгүй зодуулж байж шийдэлд хүрнэ гэдгийг ойлгосон. Гэхдээ кинон дээрх дүрийн хувьд тийм хэрэгсэл байгаагүй. Үнэндээ дэлхий дээрх олон Мүн Дун Енд тийм хэрэгсэл байхгүй. Тэд мөнгөтэй учраас мөнгөгүй эцэг эхчүүдтэй уулзах боломжгүй. Гэр бүлийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзээд би тэдэнд туслахыг хүссэн. Бодит байдал дээр ийм зүйл болдог учраас кинон дээр охиныг өшөөгөө амжилттай аваасай гэдэг үүднээс зохиолоо бичихийг хичээсэн" гэжээ.

Сон Хэ Кё кинонд өөрийнхөө дүрд хэрхэн өссөн тухайгаа тайлбарлахдаа “Цувралын сүүлийн хагаст шилжих үед та намайг 100 хувь Мүн Дун Енд болсныг харах болно. Би байгалийн жамаар, үзэгдэлд тохируулан жүжиглэж чадсан. Хоёрдугаар хэсэг нь өө сэвгүй жүжиглэсэн үзэгдлүүдээр дүүрэн байх болно” хэмээв.

 

Жүжигчин Ким Сэе Роны шүүх хурал боллоо

2022 оны тавдугаар сарын 18-нд Жүжигчин Ким Сэе Рон өглөөний найман цагт согтуугаар машин барьж гудамжны мод, хогийн сав, хашлага зэргийг олон удаа мөргөн осол гаргав. Гэвч тэрээр осол гаргасан ч машинаа цааш жолоодсоор байсан юм.

Ингээд тус хэрэгтэй холбоотой жүжигчин Ким Сэе Роны хэргийн шүүх хурал өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд болов. Тэрээр согтуугаар машин барихдаа мод мөргөж, цахилгааны гэмтлийг ой орчмын иргэд, байгууллагад үүсгэсэн. Шүүхээс түүнийг хохирогчдын хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь харгалзан 20 сая воноор торгох шийдвэр гаргажээ.

Харин дээрх хэргээс хойш анх удаа олны өмнө гарсан жүжигчин бүсгүй “Дахиж хэзээ ч ийм зүйл болохгүй. Намайг уучлаарай. Би гэмшиж байгаа. Би архи уухаа больж машинаа зарсан. Би одоо гэр бүлээ тэжээх гэж амьдралын хүнд зүйлсийг туулж яваа” хэмээн хэлсэн байна. Хэдий тэрээр санхүүгийн хүндрэлтэй байгаа гэсэн ч шүүх хурлын үеэрээ Солонгосын топ 10 хуулийн фирмийн нэгд тооцогддог фирмийн үнэтэй зургаан өмгөөлөгчийг хөлсөлсөн нь илэрчээ.

 

Жүжигчин Юү А Иний гэрт нэгжлэг хийжээ

Энэ сарын 7-ны өдөр хар тамхины хэрэгт сэжиглэгдэж буй жүжигчин Юү А Иний гэрт нэгжлэг хийжээ. Сөүл хотын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс түүнийг шалгаж байгаа бөгөөд түүний нэр дээр бүртгэлтэй Сөүл хотын Ханнам-дун, Ёнсан-гу-д байрлах хоёр гэрийг нь нэгжсэн аж. Мөн Ганнамд байрлах эцэг, эхийнх нь гэрийг шалгасан бөгөөд нэмэлт нотлох баримт хураан авсан тухай мэдээлжээ.

Одоогийн байдлаар нотлох баримт болгон хураан авсан эд зүйлийн тухай дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Нотлох баримтыг нарийвчлан судалсны дараа цагдаа нар энэ сард багтаан Юү А Инийг сэжигтнээр татаж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар болсон гэнэ.

Мөн алдартныг өнгөрсөн хоёрдугаар сард Инчон олон улсын нисэх буудлаар нэвтэрч орж ирэх үед шалгалт явуулж үс, шээснээс нь дээж авчээ. Энэхүү шинжилгээгээр марихуан, пропофол, кетамин, кокоайн хэрэглэсэн болох нь тогтоогдсон нь олон нийтийг цочролд оруулаад байгаа билээ.

 

“Physical 100” шоуг бүтээгчид хүмүүсийн дунд тарсан цуурхалд тайлбар өгөв

Дэлхий даяарх Нэтфликсийн үзэгчдийг байлдан дагуулж буй “Physical: 100” реалити шоуны уран бүтээлчид сүүлийн үед хүмүүсийн дунд тараад байгаа эцсийн шалгаруулалтыг тойрсон цуурхалд тайлбар өгөв.

Энэ долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр тэд шоуны сүүлчийн тэмцээний дүрс бичлэгийг эх хувиар нь сэтгүүлчдэд үзүүлж, ялагчийг шалгаруулах шүүлт алдаатай болсон гэх цуурхлыг няцаасан байна. Тодруулбал, нэвтрүүлгийн сүүлчийн шатанд үлдсэн хоёр өрсөлдөгч аварга том дамарт ороосон хүнд олсыг задалж уралдсан. Олсыг түрүүнд задалж дууссан өрсөлдөгч уг шоуны нийт 100 оролцогчийн хамгийн шилдэг нь болж, 300 сая воны шагнал авах байв. Харин дэд байрыг эзэлсэн дугуйн спортын тамирчин Жүн Хэ Мин сүүлчийн тэмцээн шударга бус болсон тухай гомдол гаргасан юм.

Тэрбээр зохион байгуулагчид тэмцээнийг хэд хэдэн удаа зогсоож, өрсөлдөгч кросс фитнесийн тамирчин Ву Жин Ёнд түрүүлэх боломж олгосон гэж шүүмжилж байв. Харин хэвлэлийн хурлын үеэр продюсер Жан Хо Ги үүнийг няцааж, сүүлчийн тэмцээнийг яагаад хоёр удаа түр зогсоосноо тайлбарлажээ. Тэрээр “Эхний удаа дамраас хэт чанга дуу чимээ гарч байсны улмаас түр зогсоосон. Ийм чимээтэй орчинд бичлэг явуулах боломжгүй байлаа. Бид бас тамирчдын аюулгүй байдлыг давхар бодолцсон. Дамруудыг тосолж, шалгасны дараа тэмцээн үргэлжилсэн юм”  гээд үргэлжлүүлэн, “Хоёр дахь удаагаа Вугийн дамар дээр олс орооцолдсон тул зогсоосон. Энэ хоёр явдлын дараа бид тэмцээнийг хойшлуулах эсэх талаар өрсөлдөгчдийн саналыг сонссон. Тэмцээнийг хэдэн өдрөөр хойшлуулах хувилбарыг хүртэл бид санал болгоон. Гэвч тэд хоёул тэмцээнээ үргэлжлүүлэх саналтай байсан” гэж продюсер тайлбарлажээ.

Продюсер болсон явдалд шоуны үзэгчдээс болон өрсөлдөгчдөөс уучлал гуйгаад шалгаруулалтын үр дүнд нөлөөлөх ямар ч зорилгогүй байснаа батлан илэрхийлсэн юм. “Шоуны багийнхан сүүлчийн тэмцээн яагаад хоёр удаа завсарласныг үзэгчдэд тайлбарлах ёстой байсныг би хүлээн зөвшөөрч байна. Ингээгүйдээ одоо харамсаж байна” гэв.

 

Парисын загварын долоо хоногт оролцож байгаа айдолууд

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө22 минут 19 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү34 минут 26 секундын өмнөЗалуу судлаачид чуулна52 минут 47 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 26 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 32 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 38 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 50 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 2 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 3 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 12 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 23 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 40 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 55 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 4 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 46 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 16 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 27 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 29 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 48 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 50 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 54 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цагийн өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 21 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 23 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 16 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 19 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 27 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 43 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube