"Дэлхийн математикийн өдөр" болон “Пи тооны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Математик, Тоон технологийн хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг /гуравдугаар сарын 14/ зохион байгууллаа.
Уг өдөрлөгт ШУА -ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн ЭНБД, доктор А.Мөнх-Эрдэнэ “МТТХ-ийн товч танилцуулга”, ШУА-ийн академич Р.Гончигдорж “Пи тооны тухай”, Математикийн салбарын эрхлэгч, академич Р.Энхбат, Симуляци, тооцооллын салбарын эрхлэгч, доктор Б.Батгэрэл “Наполеоны теорем”, Олонлог сургуулийн багш Б.Ганбилэг “Тойрог дээрх харилцан бүхэл зайтай цэгүүдийн тухай”, Монголын математикийн нийгэмлэгийн захирал, доктор Л.Алтангэрэл “Дэлхийн математикчдын холбоо”, МТТХ-ийн төслийн удирдагч, МУИС-ийн доктор С.Батбилэг “МУИС-ийн хэрэглээний математикийн хөтөлбөрийн талаар” тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт зориулан “Хүн бүрд хүртээмжтэй математик” сэдвийн хүрээнд “Багш сурагчдын дунд” илтгэлийн уралдаан зарласан бөгөөд тэргүүн байр эзэлсэн Эхлэл ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш А.Энхжаргал ажилттай оролцож “Дөрвөн өнцөгт ба өргөтгөсөн теоремууд” сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.