Оскарын шагналт жүжигчин Ки Хүй Куан

3/ 15/ 2023    16 цаг 23 минут

95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын “од”-ууд нь Ази гаралтай жүжигчид, уран бүтээлчид байлаа. Ялангуяа “A24” студийн “Everything Everywhere all at Once” кино нийт 11 номинацид нэр дэвшсэнээс долоон төрөлд ялалт байгуулж, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр” зэрэг шагналыг нүүр бардам өөрийн болгов.

Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан жүжигчин Ки Хүй Куан тайзан дээрээс “Ээж ээ би Оскар авчихлаа. Би анх дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан. Харин одоо энэ тайзан дээр зогсож байна. Тэд иймэрхүү түүхийг кинон дээр л гардаг гэж ярьдаг. Үгүй ээ, мөрөөдөл биелдэг юм байна... Би амьдралаараа нэг л хүнд өртэй. Тэр нь миний эхнэр. Мөрөөдөлдөө хүрч чадахгүй бууж өгч байхад "Нэг л өдөр чиний цаг ирнэ" гэж 20 жил надад хэлсэн. Мөрөөдлөө амьд байлгаарай” гэж танхим дахь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

Тэрээр энэ төрөлд 38 жилийн дараа шагнал авч буй Ази гаралтай жүжигчин болж буй аж. Ки Хүй Куан 1978 онд Вьетнамд Хятад гаралтай эцэг эхийн хүү болж мэндэлжээ. Аав нь түүнийг найман настай байхад ах дүүгийнх нь хамтаар Хонг Конгод очиж, тэндээ дүрвэгсдийн хуаранд хэсэг амьдарсан аж. Харин ээж нь гурван ах дүүг нь аваад Малайз руу явжээ. Эл гэр бүл 1979 онд эргээд уулзсан байдаг.

Тэрээр Калифорнийн Альхамбра дахь ахлах сургуульд Өмнөд Калифорнийн Их сургуулийн Кино урлагийн ангийг төгссөн. Дараа нь тэр Их Британийн Манчестерийн их сургуульд суралцсан аж. Ки Хүй Куан вьетнам, мандарин, англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Алдартан 2000 онд “X-Men”, 2001 онд “The One” зэрэг төсөлд туслах найруулагчаар ажилласан ажээ. Ке Хуй Куан нь өдгөө 50 настай, мэргэжлийн жүжигчин, найруулагч юм. Бага байхдаа 1984 онд найруулагч Стивен Спилбергийн “Indiana Jones and the Temple of Doom” кинонд дүр бүтээж улмаар “Young Artist Award” шагналын эзэн болов.

Дараа нь Спилбергийн гүйцэтгэх продюсероор ажилласан "The Goonies" кинонд Куан Шон Астин, Жош Бролин, Кори Фелдман, Марта Плимптон зэрэг залуу оддын хамт тоглосон. Ки Хуй Куан 1980-аад оны хамгийн том хоёр кинонд тоглосон хүүхэд байсан ч Холливуд түүнийг орхиход жүжиглэхээ больж, туслах найруулагчаар ажиллажээ. Энэ үед тэрээр сонинд “Хүүхэд насанд хүрсэн жүжигчин рүү шилжих нь үргэлж хэцүү байдаг. Гэхдээ ази хүн бол энэ нь 100 дахин хэцүү” хэмээн ярилцлага өгчээ.

Тэрбээр тулааны урлагаа хичээллэдэг бөгөөд “Everything Everywhere All at Once” киноны тулааны хэсэгт орлон тоглогчгүй тоглосон гэнэ. Мөн тэрээр энэ онд нээлтээ хийх “Loki” цувралд дүр бүтээжээ. Одоогоор түүний дүр нууцлаг байгаа бөгөөд 2024 онд нээлтээ хийх “The Electric State” киноны гол дүрд тоглосон аж.

Түүнийг 2018 онд "Crazy Rich Asians" кинонд тоглож, амжилт гаргасны дараа дахин уран бүтээлчдийн анхааралд өртжээ. Тэрээр "Гэртээ харж байгаа, тэмцэж, харагдахыг хүлээж байгаа бүх хүмүүст хандаж, үргэлжлүүлээрэй, хэзээ нэгэн цагт олны анхаарлын төвд байгаа хүмүүс таныг олох болно" гэж чин сэтгэлийн үгээр үгээ хэлэв.

Куан өнгөрсөн жил “Guardian сэтгүүлд” “Бид дүрвэгсэд байсан. Хэн ч биднийг хүсээгүй... Сургуульд байхад биднийг шоолдог байсан. Энэ нь хүүхдийн сэтгэцийн байдалд ямар нөлөө үзүүлдгийг та төсөөлж байгаа биз дээ" хэмээн ярьсан байдаг.

Нэгдүгээр сард "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг туслах дүрийн шагналыг хүлээн авахдаа Куан найруулагч Стивен Спилбергт талархаж, "Олон жилийн турш надад өөр санал болгох зүйл байхгүй, юу ч хийсэн хүүхэд байхдаа олж авсан амжилтаа хэзээ ч гүйцэхгүй гэж айж байсан" гэж хэлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө7 минут 55 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү20 минут 2 секундын өмнөЗалуу судлаачид чуулна38 минут 23 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 12 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 17 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 23 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 35 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ2 цаг 47 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ2 цаг 49 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна2 цаг 57 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 8 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 25 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 40 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 цаг 49 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 32 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 1 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 12 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 14 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 33 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 35 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 40 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ6 цаг 45 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 6 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 9 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 1 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 5 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 13 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 29 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ9 цаг 57 минутын өмнөОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube