Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-07 нд нийтлэгдсэн байна.

Эмэгтэй Робинзон Крузо

4/ 7/ 2023    8 цаг 48 минут

Энэ бол Арктикийн арал дээр мартагдаж, хөлөг онгоц иртэл цагаан баавгайн дунд, ганцаараа жил хагас амьдарсан эмэгтэйн түүх.

Ада Блэкжак Жонсон Аляскийн Соломон хотоос найман милийн зайд орших “Spruce Creek” хэмээх алслагдсан сууринд төржээ. Түүнийг найман настай байхад аав нь хоолны хордлогын улмаас нас барсан бөгөөд ээж нь Адаг эгч Ритагийн хамт Методист хэмээх номлолын сургуульд явуулсан аж. Номлогчид охинд англи хэлээр унших, юм оёхыг зааж өсгөжээ.

Тэрээр 16 настайдаа анчин, нохой чарганы жолооч Жак Блэклэктэй гэрлэж, Сьюардын хойг руу нүүжээ. Тэднийх гурван хүүхэдтэй болсон ч зөвхөн нэг нь амьд үлджээ. Нөхөр нь Адаг доромжилж, эцэст нь түүнийг болон хүү Беннетээ орхижээ. Ийнхүү бүсгүй хүүгийнхээ хамт ээжийнхээ амьдардаг Номе хүртэл дөчин миль алхсан гэдэг. Биеийн байдал нь муу таван настай Беннет алхаж чадахгүй ядарсан үед Ада түүнийг үүрч явсан байна. Тэрээр хүүгээ тэжээхийн тулд цэвэрлэгээ хийж, хувцас оёдог байсан ч Беннетийн сүрьеэгийн эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй хэвээр байв. Үүний улмаас хүүгээ Жесси Лигийн хүүхдийн асрамжийн газарт түр үлдээжээ. Учир нь Ада хүүтэйгээ дахин уулзахын тулд илүү их мөнгө олохоор шийдсэн юм.

Тухайн үед экспедицийн баг Инуитчүүдийг багтаа элсүүлж, Чукчийн тэнгисийг гаталж Врангел арал руу явж байгаа тухай Ада хүнээс сонсжээ. Тэрээр экспедицийн зорилгыг сайн мэдэхгүй ч англиар багахан ярьдаг, багийнханд үслэг хувцас оёх хүн хэрэгтэй гэж үзжээ. Оёдолчин, тогоочийн үйлчилгээний хөлсөнд тэр үеийн ханшаар сард 50 доллар авах болзолтой байв. Экспедицийг Канадын судлаач Аллан Кроуфорд удирдсан боловч Вилхжалмур Стефанссон гэх хүн санхүүжүүлж, төлөвлөгөөг нь гаргажээ. Гэхдээ Стефанссон Врангел арлын хойд талд тив хайхын тулд дахин хайгуул хийх хөрөнгө босгох, Арктик нь амьдрах боломжтой гэж тэр итгэж байсан гэнэ.

1921 Врангелийн арлын экспедицийн баг

Стефанссон арлыг Канадын төлөө авах таамаглалын үүднээс таван хүн (нэг европын канад, гурван европ америк, нэг Инупиат)-иг илгээжээ. Хөрөнгө оруулагч судлаачдыг өмнөх туршлага, газарзүй болон бусад шинжлэх ухааны чиглэлээр ахисан түвшний мэдлэгтэй, эрдэм шинжилгээний үнэмлэх зэрэгт нь үндэслэн сонгосон аж.

1921 оны есдүгээр сарын 15-нд тус багийг Канад эсвэл Их Британид хамааруулахаар Сибирийн хойд талын Врангел арал дээр үлдээв. Хачирхалтай нь, Их Британи Аляскаас баруун тийш 402 км (250 миль), Сибирээс хойд зүгт 161 км (100 миль) зайд оршдог Врангелийн талаар өчүүхэн ч сонирхож байгаагүй гэнэ. Багийн бүрэлдэхүүнд тогооч, оёдолчноор ажилд орсон Ада Блэкжак болон судлаач 28 настай Лорн Найт, 19 настай Милтон Галле, 28 настай Фред Маурер болон 20 настай Аллан Кроуфорд нар байв. Харин Маурер 1914 онд Карлук хөлөг онгоцны сүйрлээс амьд гарч арал дээр найман сар амьдарсан нэгэн аж.

Харамсалтай нь арал дээр очсоны дараахан эрэгтэйчүүд бууны сумнаас айдаг эмэгтэйгээр зугаагаа гаргаж, хөгжилдөж байсан гэдэг. Багийнхан эхний хэдэн улирлыг арал дээр харьцангуй тав тухтай өнгөрүүлсэн ч байдал дордов. Учир нь Вилхжалмур Стефанссон ердөө зургаан сарын хангамжтай багийг хойд зүг рүү илгээсэн аж. Хоол нь дуусч, баг арал дээр амьд үлдэх хангалттай хэмжээний ан агнуурыг хийж чадаагүй. 1923 оны нэгдүгээр сарын 28-нд гурван гишүүн Чукча тэнгисийг гаталж, тусламж, хоол хүнс авахаар Сибирь рүү явахдаа бүсгүйг багийн өвчтэй гишүүний хамт орхижээ. Эрэгтэйчүүд хамгийн ойрхон хүн амьдардаг газар луу явган 1000 гаруй километр алхаж, Арктикийн бааз руу тусламж илгээх ёстой байсан ч ор сураггүй болжээ.

Найт хүнд өвчин туссан бөгөөд түүнийг 1923 оны зургадугаар сарын 23-нд нас барах хүртэл нь Ада асарчээ. Гэвч эрэгтэй уураа түүнд гаргаж, өөрт нь илүү анхаарал халамж тавьсангүй гэж байнга шүүмжилдэг байв. Эмэгтэй өдрийн тэмдэглэлдээ "Тэр хэзээ ч зандрахаа зогсоогүй. Би дөрвөн эрэгтэй хүний оронд мод хагалж, идэх юм хайж, өөрсдийгөө хамгаалах, будыгаа хүлээх нь ямар хэцүү байдгийг тэр хэзээ ч боддоггүй...” гэжээ. Мөн тэдэнтэй хамт экспедицийн муур Викториятай үлдсэн аж. Найт өнгөрсний дараа Ада Галлегийн бичгийн машин дээр үйл явдлыг зохих ёсоор “Тэрээр зургадугаар сарын 23-нд нас баржээ. Хэдийд нас барсныг би мэдэхгүй. Ямар ч байсан өдөр бичдэг. Зүгээр л ноён Стеффансом хэдэн сард байгаагаа мэдэгдээрэй... Хатагтай Ада Б, Жак бичсэн” бичиж үлдээжээ.

Найтны цогцсыг оршуулах гэсэн ч биеийн хүч чадал, сэтгэл санааны хувьд хүчрээгүй тэрээр түүнийг унтдаг орон дээр нь хэвтүүлж, биеийг нь зэрлэг амьтдаас хамгаалахын тулд хашлага босгожээ. Хожим Ада Блэкжакын намтарт өгүүлснээр, тэрээр "муудсан үнэрээс зугтахын тулд агуулахын майхан руу нүүсэн... Майхны урагдсан хана, таазыг бэхлэхийн тулд мод ашигласан. Тэр хайрцагаар шүүгээ хийж, дээр нь хээрийн шил, сумаа хадгалдаг байсан" гэжээ. Хамгийн гол нь цагаан баавгай хэт ойртсон тохиолдолд түүнийг айлгахын тулд бүсгүй орныхоо дээр буугаа тавьдаг байж.

Хүйтэн, айдас, төрүүлэм туйлын шөнө, араатан дунд ганцаараа үлдсэн Ада юу хийхээ мэдэхгүй байсан гэдэг. Түүнд тэмцэж, амьд үлдэх хүчийг өгсөн цорын ганц зүйл бол  хүүгийнх нь тухай бодол. Мөн олсон орлогоо ээж, эгч хоёртоо хуваан хүртээх гэрээслэл байжээ. Тэрээр арал дээр байх хугацаандаа урхинд унасан хойд туйлын үнэгний арьсыг боловсруулж, өдрийн тэмдэглэл хөтөлж, тэр ч байтугай зураг авдаг байв. Баавгайг айлгаж, агнахын тулд зэвсгээс айхаа больж, тэмцэл байв. Ада Блэкжак бараг найман сарын дараа 1923 оны наймдугаар сарын 19-нд Стефанссоны хамт ажилладаг байсан Харолд Нойс түүнийг олох хүртэл Арктикийн арал дээр амьдарчээ. Виктория хэмээх муур ч мөн адил зовлон зүдгүүрийг хамт даван туулж чадсан гэдэг. Багийнхан амьд хэн нэгнийг олж хараад маш их гайхаж, дахин экспедицэд үлдвэл бүр илүү их мөнгө өгөх тухай санал болгожээ. Гэвч Ада  эрс татгалзсан аж.

Тухайн үед экспедицийн эмгэнэлт төгсгөлийн тухай мэдээ тархах үед Адаг баатар хэмээн магтаж, эр зоригийг нь магтан сайшааж буй хэвлэлийнхний анхаарлын төвд оржээ. Зарим сонинд түүнийг "Эмэгтэй Робинзон Крузо" хэмээн өргөмжилсөн бол "Лос Анжелес Таймс" сонинд "Эмч, сувилагч, хамтрагч, үйлчлэгч, анчин эмэгтэйн үүргийг тэр нэг дор гүйцэтгэсэн" гэжээ. Харин бүсгүй олны анхаарлын төвд орж, цол хэргэмээс зайлсхийсэн байна.

Далайн хавны өөх тосыг арилгаж буй

Эргэн ирээд Ада хүүгээ Вашингтоны Сиэтл рүү авч явж сүрьеэ өвчнийг нь эмчилжээ. Тэрээр дахин гэрлэж, Билли хэмээх өөр хүүтэй болсон аж. Хэдийгээр энэ нь аз жаргалтай төгсгөл мэт боловч, бүсгүй үлдсэн он жилүүдээ нь уйтгар гунигтай, ядуу зүдүү өнгөрөөжээ. Стефанссон болон бусад хүн эмгэнэлт экспедицийн түүхээс ашиг олж байхад Блэкжакт тэр мөнгө огт очоогүй аж. Хожим нь түүнийг Найтыг халамжлахаас татгалзсан хэмээн гүтгэн кампанит ажил өрнүүлсэн гэдэг. Хүү Беннеттийнх нь эрүүл мэндийн асуудал хэзээ ч бүрэн шийдэгдээгүй бөгөөд 1972 онд 58 настайдаа цус харваж нас баржээ. Харин эмэгтэй 1983 оны тавдугаар сарын 29-нд 85 насандаа Аляскийн Палмерт нас барав. Түүнийг Анкорижийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн оршуулгын газарт хөдөөлүүлжээ. Ада нас барснаас хойш нэг сарын дараа Аляскийн хууль тогтоох байгууллага түүнийг жинхэнэ, зоригтой баатар хэмээн албан ёсоор хүндэтгэж, хүлээн зөвшөөрсөн гэдэг.

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.161Зочин   • 2023, 4 сарын 10. 21 цаг 15 минут

Цагаан арьстанууд Ерөнхийдөө бусад арьстанд дээрэлхүү шудрага бусаар ханддаг нь маш тодорхой харагдаж байна даа Хүн чанар муутай итгэх аргагүй этгээдүүд голдуу

202.179.21.213Уншигч   • 2023, 4 сарын 10. 17 цаг 04 минут

Эндээс цагаан арьстнууд хэмээх араатнуудын ёс зүйг харлаа !!

202.55.188.40Америкууд ЗАЙЛ   • 2023, 4 сарын 10. 14 цаг 44 минут

өмхий Америкуудийг МОНГОЛООС ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!!

202.55.188.40ӨОЛД   • 2023, 4 сарын 10. 14 цаг 45 минут

ҮНЭН

202.55.188.106Хүн   • 2023, 4 сарын 10. 8 цаг 42 минут

Үхсэн хойно нь баатар гээд яахав дээ урт удаан л насалсан бна амьд бхад нь доривтой тусалчихгүй

103.229.120.229зочин   • 2023, 4 сарын 9. 15 цаг 36 минут

Цагаанчууд нутгийн инуит эмэгтэй хүн гэдгээр дээрэлхэж байж, яасан ч гүжирмэг дайчин эмэгтэй вэ.

103.26.194.108Зочин   • 2023, 4 сарын 9. 7 цаг 57 минут

Цагаан арьстнууд угаасаа хоёр нүүртэй, наашаа харж инээмсэглэн, цаашаа харж хорон санаагаа гүйцэлдүүлдэг шаарууд.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube