Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-11 нд нийтлэгдсэн байна.

Улаанбаатарынхан бетонон ширэнгэд амьдарч байна

5/ 11/ 2023    10 цаг 44 минут

Тэд бидний тухай

BYAMBASUREN BYAMBA-OCHIR / AFP

Францын мэдээллийн агентлагийн бэлтгэсэн Улаанбаатарын тухай мэдээллийг хүргэж байна.

Нэгэн цагт хүн ам нь сийрэг байсан Монголын нийслэл Улаанбаатарт Отгоо хүүхэд байхдаа чөлөөтэй гүйж, тоглож байснаа дурсаад " өнөөдөр бетонон ширэнгэн ой болсон энэ хотод хүүхдээ элдэв эрсдэлд орох вий гэдгээс айдаг болсон” гэв.

Монголчуудын олон зуун жилийн турш амьдарч ирсэн нүүдэлчин ахуйн бэлгэ тэмдэг болсон гэрийг Улаанбаатарын өндөр барилгуудаар сольжээ. Сүүлийн 10 жилийн турш уул уурхайн гэнэтийн ашгийн нөлөөгөөр Улаанбаатарт өндөр барилгууд  сүндэрлэж байгаа ч хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний барилгуудад орон зай үлдээсэнгүй хэмээн тус хотын оршин суугчид ярьж байна. Бидэнтэй уулзсан Отгоо “ Багадаа өдөржин гадаа тоглодог байлаа. Бид чоно туулай болон хөөцөлдөж, хөл бөмбөг өшиглөж, хаа сайгүй гүйж нааддаг байсан. Харамсалтай нь, өнөөдөр миний хүүхдүүд над шиг гүйж чадахгүй. Улаанбаатарт сул зай талбай ч үлдсэнгүй” хэмээн ярьсан юм.

Монголын уул уурхайн салбар хоёр оронтой тоогоор өсөн, 2022 онд ДНБ-нийхээ дөрөвний нэгийг нүүрснээс олсон ашгаараа бүрдүүлжээ. Уул уурхайн салбарын энэ хөгжил нь Улаанбаатар офиссын талбай, тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлтийг эрс нэмэгдүүлсэн байна. Гуч гаруй жилийн өмнө хагас сая хүн амтай байсан Улаанбаатарт 2022 онд ойролцоогоор 2 сая орчим хүн амьдарч байна. Борооны дараах мөөг шиг олширсон хүн амыг дагасан төвлөрөл нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд асар их хэмжээний түгжрэл үүсгэж, хүмүүс ажилдаа ирж, харихдаа олон цагийг зам дээр өнгөрүүлдэг болжээ. Хүний амын төвлөрлөө дагаад орон сууц, офиссын барилгууд ч олноор нэмэгдсэн ч иргэдийн амин чухал дэд бүцийг орхигдуулснаас  хүүхэд тоглох, хөгшид гадаа амрах байгууламж огт байхгүй хэмээн Франс Пресс агентлагт иргэд ярив.

BYAMBASUREN BYAMBA-OCHIR / AFP

 Гурван хүүхдийн ээж Өлзий “ Хүүхдүүд маань гадаа тоглох цор ганц боломж нь амралтын өдөр. Бусад үед тэр гэртээ үлдэж, дэлгэц ширтэхээс өөр сонголтгүй байна” гэв.

Монголын парламентын ордноос чулуу шидэх төдий зайд байдлах “Шангри-Ла” зочид буудал нь гадаад, дотоод үзэмж сайтай, дундаж амьдралтай Монгол хүн хүчрэхгүй үнэтэй үйлчилгээтэй ч нэгэн цагт Хүүхдийн парк байсан, шинээр тохижуулахаар төлөвлөж байсан газарт нь боссон байдаг.

Шинээр сургууль, цэцэрлэг барих газар үлдээгүй тул өнөөдөр Улаанбаатарын дунд сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд шахцалдан суралцаж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайг орхигдуулсан нь хот төлөвлөлтийн хоцрогдсон стратеги, хариуцлагагүй байдлаар үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг.

Хот төлөвлөлтийн шинжээч Л.Ану-Үжин “ Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт, хүн амын төвлөрлөөс өмнө байсан хот төлөвлөлтийн бодлого нь хэт хоцрогдсон. Нэгэн цагт хогийн цэг байсан газрууд өнөөдөр хамгийн үнэтэй суурьшлын бүс болон хувирсан.Улаанбаатар хотын төлөвлөлтөд Зөвлөлтийн төлөвлөлтийн бодлогыг үндсэндээ хуулсан ” гэв.

Илүү том асуудлууд

Нийслэл хот нь бетонон ширэнгэ бол сул газар үлдээгүйд иргэд нь бухимдаж байгаа учраас хотын дарга нь 2040 он хүртэл сургууль, цэцэрлэгийн барилгыг эс тооцвол шинэ барилгын газар олгохыг хориглож байгаагаа 2021 онд зарлажээ. Гэлээ гээд аль хэдийнэ батлагдсан төслүүд үүнд хамаардаггүй бөгөөд хот даяар барилгын ажил үргэлжилсээр байна. Хөрөнгө оруулалтын банкны ажилтан Д.Ачит-Эрдэнийн хэлснээр 1990 оноос хойш ардчилсан орон болж, монголчууд Нью-Йорк, Сингапураар аялж, яг л тэдэнд шиг тэнгэр баганадсан, гялалзсан барилгыг мөрөөдөх болсноор энд тэндгүй шилэн өндөр барилгууд барьж эхэлсэн байна.

“Ядуурлын түвшин огт буурахгүй байхад барилгын салбарын өсөлт эрчимтэй байгаа нь төрийн албан хаагчдын авлига, хээл хахуультай холбоотой гэж хүмүүс үзэж байна. Үнэхээр уул уурхайн экспортын орлого нь хаашаа орж байна гэдгийг бид бие биенээсээ асуухад хүрч байгаа” хэмээн Д.Ачит-Эрдэнэ хэлсэн.

Үүний хариулт нь барилгын эрчимтэй өсөлт болжээ. Өнгөрсөн онд гэхэд Төрийн өмчит нүүрс экспортлогч томоохон компанийн гүйцэтгэх захирал нь авлига, албан тушаалын хэргээр шалгуулж, АТГ-аас нь авлигын хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө руу орсон гэж мэдэгдсэн.

“Авлигачид дансандаа, гэртээ бэлэн мөнгө байлгахын орон орон сууц худалдаж авдаг” хэмээн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батцэцэг хэлэв. Тэрээр өнгөрсөн жил нэгэн компанийн оффисын барилга барих төслийг эсэргүүцэн оршин суугчидтай хамтран тэмцэл өрнүүлсний дүнд нийтийн эзэмшилд газрыг хадгалж үлдэж чадсан байна. Д.Батцэцэг “ Бидэнд одоо өндөр барилга хэрэггүй. Ашиглагдаагүй газар байвал ард түмнийхээ сайн сайхны төлөө ашиглах хэрэгтэй” хэмээн “AFP”-д ярив.

 Эх сурвалж: AFP

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.115Зочин   • 2023, 5 сарын 11. 11 цаг 17 минут

мер Сумка чинь 54 давхар барилгын зөвшөөрөл эко нямдаваад өгсөн гээд өрөг дээр байна шүүдээ



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube