Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-15 нд нийтлэгдсэн байна.

PEN America: Өвөр Монголын зохиолч А.Лхамжавыг Монголын нутгаас баривчилж, Хятад руу албадан гаргасан нь харгис хэрэг

5/ 15/ 2023    17 цаг 07 минут

Энэ сарын 3-нд Өвөр Монголын нэрт зохиолч, түүхч Боржигин А.Лхамжавыг Улаанбаатараас баривчилсан гэнэ. Үүний хариуд “PEN America” сайтын бичих эрх чөлөөний төвийн хөтөлбөрийн захирал Талита Песоа дараах мэдээллийг гаргажээ.

Тэрээр “Хятадын засгийн газар үндэстний цөөнхүүдийг олонх болсон хан үндэстний соёл, хэлэнд хүчээр уусгах бодлого явуулж буй энэ үед монгол хэл, соёлыг дэмжигч, зохиолчдын эсрэг улам түрэмгий арга хэмжээ авч байгаад бид гүнээ түгшиж байна. Эдгээр нь Хятадын болон олон улсын хуулиар хамгаалагдсан үзэл бодол, итгэл үнэмшил, соёлын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, боловсрол эзэмших эрхийг зөрчив.

80 настай А.Лхамжавыг Монголын газар нутгаас баривчилж, Хятад руу даруй албадан гаргасан нь харгис хэрэг бөгөөд Хятадын засгийн газар үндэснийхээ хил хязгаараас гадуур тэрс үзэлтнүүдийн дуу хоолойг хааж, дарамталж, заналхийлж байгаагаа удаа дараа харууллаа. Мөн олон улсын хамтын нийгэмлэг болон ардчилсан улс орнууд үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлтийн эсрэг цөллөгт байгаа зохиолч, уран бүтээлч, сэтгүүлч болон бусад эсэргүүцэгчийн эрхийг хамгаалж чадахгүй байгааг харууллаа.

Бидний зүгээс Хятадын эрх баригчдаас А.Лхамжав болон  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, соёлын эрх чөлөөгөө эдэлсэн хэргээр баривчлагдсан бүх хүнийг нэн даруй суллахыг уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийг үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлтийн үйлдлээс хүчээр хамгаалах, хэлмэгдүүлэлтийн засгийн газруудаас орогнохоор ирсэн хүмүүсийн эрхийг хамгаалахыг уриалж байна" гэжээ

Түүхч, зохиолч А.Лхамжав нь 2006 онд хэвлүүлсэн "Хятадын соёлын хувьсгал" номдоо нь соёлын хувьсгалын үеэр Өвөр Монголд олон мянган хүний амь үрэгдсэн явдлыг судалж, амьд үлдсэн хүмүүсийн аман түүхийг бичжээ. 2019 онд түүнийг “салан тусгаарлах үзэл”, “үндэсний эв нэгдлийг хорлон сүйтгэсэн”, “хууль бус хэвлэн нийтлэл, түгээлт” зэрэг зүйлээр буруутгаж нэг жил хорьсон байна. 2020 оны сүүлээр гэрийн хорионд байж байгаад саяхан Монгол руу зугтсан ажээ.

Тэрээр Улаанбаатар хотод байхдаа энэ оны гуравдугаар сард Монголын соёл, түүхийн талаар гурван шинэ ном бичихээр төлөвлөсөн байжээ. А.Лхамжав "Өвөрмонголд монгол хэлээр ном хэвлүүлэхийг бүрэн хориглосныг та бүхэн мэдэж байгаа. Би номдоо олон жил зүтгэсний эцэст энд хэвлүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх итгэл найдвараар зэвсэглэн Монголд эрсдэлтэй замыг туулан ирсэн. Миний номоор дамжуулан хойч үе манай үндэстэн юуг даван туулж, ард түмэн маань оршин тогтнохын төлөө хэрхэн тэмцэж байсныг ойлгох болно” гэж бичжээ.

"PEN America" сайтын 2022 оны "Бичих эрх чөлөөний индекс"-ээр  Хятадын засгийн газар дөрөв дэх жилдээ хамгийн олон зохиолчийг баривчилж, хорьсон орноор нэрлэгдсэн бөгөөд тус улсад 90 зохиолч хоригдож байгаа гэв. Мөн 137 зохиолчийн эрхийг зөрчих, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэдгээр “PEN America”-ийн Эрсдэлтэй зохиолчдын мэдээллийн сангийн тэргүүн байрыг эзэлжээ.

Боржигин Аминбөхийн Лхамжав 1944 онд ӨМӨЗО-ы Хэшигтэн хошууны эртний Барс хотын бууринд төрсөн. Улаан тайжийн удам, Батмөнх даян хааны 17-р үеийн ач үр Боржигин Аминбөхийн 3-р хөвгүүн аж.

12 настай Хөөргө сүмийн бага сургуульд орж, Бяруу балгасны монгол дунд сургуулийг төгсжээ. Өвөр Монголын биеийн тамирын тусгай мэргэжлийн сургуульд суралцсан ч Соёлын хувьсгалын улмаас сургуулиа төгсөж чадалгүй хөдөө гарч, 1965 онд Шилийн гол аймагт ирж, жолооч, тээврийн механикийн ажил хийх болов.

Идэр залуу цагаасаа зохиол бичиж эхэлсэн бөгөөд ”Чингис хааны түмэн хишигтний хойчис” зохиол нь Өвөр Монголд маш алдартай бөгөөд ”Улаан хувьсгал” хэмээх номоо  Соёлын хувьсгалд өртөж, хохирсон 500 гаруй амьд гэрчтэй уулзаж, сурвалжлан тэмдэглэсэн дээрээ үндэслэн бичсэн гэнэ.

Эх сурвалж, https://pen.org/press-release/pen-america-condemns-chinas-arrest-of-exiled-mongolian-writer-and-historian-lhamjab-a-borjigin/

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.181.19Үнэн   • 2023, 5 сарын 17. 16 цаг 34 минут

Манай МАН-хан чинь бүгд шахуу төрөөс төрсөн тэрбумтан баян феодалууд болохоос гадна бас үзэлдээ үнэнч коммунист , дээр нь Хятад Оросуудын үгнээс гарахгүй Манжийн үеийн аймхай генийг дамжуулж яваа хачин юмны холимог эрлийзүүд д болоод байгаа юмдаа

202.126.89.64Зочин   • 2023, 5 сарын 17. 7 цаг 03 минут

Хятад улсад дагаар орсон , хууль ........

66.181.177.153Зочин   • 2023, 5 сарын 17. 12 цаг 26 минут

Хятад улс иргэнээ авна уу барина уу Тэр улсын хэрэг. Бидэнд огт хамаагүй

66.181.160.28Бд   • 2023, 5 сарын 17. 5 цаг 36 минут

ХЯТАДААС ҮРГЭЛЖ АЙЖ ХЯТАД ХҮНИЙГ МОНГОЛД ОРОХЫГ ХОРИГЛОХ

202.9.46.240Зочин   • 2023, 5 сарын 17. 0 цаг 11 минут

Манайхнаас барьж өгөө бх даа ***** нар нь тамлан тарчлаах биз, хөөрхий амьтныг яана даа.

66.181.177.153Зочин   • 2023, 5 сарын 19. 11 цаг 03 минут

Хятадыг үзэн ядах мөртлөө энэ хүнийг барьцаалан авлаа гэх юм Өөр улсын дотоод хэрэгт оролцох эрх бидэнд бий бил үү. Нэг л их өрөвдсөн хайрласан хүмүүс . Хятадад төрсөн Монгол хүн болохоор бидний хайртай монгол хүн мөн үү. Өрөвдүүлж хайрлуулж Хятадад гадуурхагдсан хүн болж манайд ирээд тагнуул хийгээд буцаж байгаа ч юм билүү хэн мэдлээ Нээрэн л тэрс үзэлтэн тэнд багтахаа байсан хүн юм бол маш хатуу хяналтын дор Монголд нэвтрэх виза авдаг хүмүүст Виза нь олдох уу. Уярахаасаа илүү ухаантай баймаар юм

64.119.25.240Зочин   • 2023, 5 сарын 16. 0 цаг 47 минут

Хэн нь энэ хүнийг барьж өгсөн бэ? Тэр хүн лав Хятад улсын амрын хамгаалахын тагнуул байна.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube