Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

 Путины хамгийн дотны найзуудын нэг Сильвио Берлускони таалал төгсөв

6/ 13/ 2023    8 цаг 55 минут

Засгийн газрыг гурван удаа тэргүүлсэн Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 86 насандаа таалал төгсчээ.

Тэрбээр архаг миеломоноцит лейкеми өвчнөөр шаналж, химийн эмчилгээ хийлгэж байжээ. Берлускони Миланы Сан Раффаэлийн эмнэлэгт сар гаруй хэвтсэний дараа нь зургадугаар сарын 9-нд дахин эмнэлэгт хэвтсэн байна.

Берлускони ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн дотны найзуудын нэгд тооцогддог байв. Тэрээр Крымийг Оросын нэг хэсэг гэдгийг илээр хүлээн зөвшөөрч, 2015 оны есдүгээр сард тус хойг руу нисч, Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Украинд дайн эхэлсний дараа Италийн Ерөнхий сайд асан Путинд сэтгэл дундуур байна гэж мэдэгджээ. “Би сүүлийн үед Путинээс юу ч сонссонгүй. Бид маш сайн найзууд байсан, би энэ ажиллагааны эхэнд хоёр удаа утсаар ярьсан ч ганц ч хариу аваагүй” гэж Берлусконигийн хэлснийг Ил Мессаггеро иш татав. Үүний зэрэгцээ тэрээр дайнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг буруутай гэж маргасаар байв. "Хэрэв тэр Донбасс дахь автономит хоёр бүгд найрамдах улс руу дайрахаа зогсоосон бол ийм зүйл болохгүй байсан. Би энэ эрхмийн зан авирыг маш их сөрөг үнэлж байгаа” гэж тэр хэлж байжээ.

Берлускони бизнесиийн салбараас Италийн улс төрд анх 57 насандаа  орж байв. Тэр 1994 оны 1-р сард тэр "Forza Italia" намыг байгуулж хоёр сар буюу ердөө 60 хоногийн дараа тус нам парламентын сонгуульд ялалт байгуулжээ. Намын гол түшиг тулгуур нь хөл бөмбөгийн "Милан" клубын хөгжөөн дэмжигчид байв.

Гэсэн хэдий ч жил хүрэхгүй хугацааны дараа буюу 1995 оны нэгдүгээр сард Берлускони огцорчээ. Тэрээр 2001 онд дахин Ерөнхий сайдын албыг хаших боломжтой болж, 2006 он хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Хоёр жилийн дараа Берлусконигийн нам болон түүний холбоотнууд 2008 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ удаад Берлускони 2011 оны арваннэгдүгээр сар хүртэл Ерөнхий сайдаар ажилласан. Тэр хамгийн сүүлд Ерөнхий сайдын суудлаас огцорсон нь хэд хэдэн дуулиантай холбоотой байв. Тухайлбал, албан тушаалаа урвуулан ашигласан, эдийн засгийн хямралын үед санхүүгийн луйвар хийсэн, Европын биржүүд Италийн өрийн үүрэгт үл итгэсэн хэмээн буруутгажээ.

 Тэрээр Европын улсын засгийн газрыг тэргүүлсэн анхны тэрбумтан юм. 2005 онд "Форбс" түүний хөрөнгийг 12 тэрбум доллараар үнэлж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааны 25-р байранд эрэмбэлэгдэж байв.

Эх сурвалж: Мoscowtimes.ru

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube