2020 онд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Netflix"-ийн арван ангит "Sweet Home" цувралын хоёрдугаар улирал гарах огноо тодорхой боллоо. Энэхүү цувралыг алдартай триллер төрлийн вэбтүүнээс сэдэвлэсэн бөгөөд хүмүүс өөрсдийн шунал, хүслээсээ болж чөтгөр болж хувирсан ертөнцийг харуулдаг билээ.
Хэдийгээр “Netflix” дээрх цувралын 2-р бүлгийн цацагдах хугацааг тодорхой зарлаагүй ч энэ онд гарах К-драмуудын жагсаалтад оруулжээ. 2023 оны эхээр “Sweet Home” цувралын шинэ бүлэг энэ оны 4-р улиралд гарна гэдгийг баталсан тул 10-р сараас оны эцэс хүртэл хүлээх нь. 2023 оны эхээр Өмнөд Солонгост хоёр дахь улирлын үйлдвэрлэл эхэлсэн. Ингээд энэ оны хоёрдугаар сарын дундуур дуусах ёстой байсан ч гуравдугаар сарын 13-нд хоёрдугаар улирлын зураг авалт дууссан гэж мэдэгдсэн юм.
"Sweet Home" нь ахлах сургуулийн сурагч Ча Хён Сү (Сон Кангийн дүрд тоглосон) нэгэн орон сууцны байшинд нүүж ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Тус цуврал нь “Netlfix”-ийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн цувралуудын нэг. Тодруулбал, нэг анги нь 2.4 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 7.8 тэрбум гаруй төгрөгөөр бүтжээ. Цувралын үйл явдал болон аймшигт мангасуудыг бодит мэт харагдуулахын тулд энэ хэмжээний хөрөнгийг зарсан гэнэ.
Song Kang Lee Jin-uk Lee Si-young Ko Min-si Park Gyu-young Yoo Oh-seong Oh Jung-se Kim Mu-yeol Jin-young
Тэгвэл жүжигчдийн бүрэлдэхүүнд “Цагдаагийн сургууль” драмд тоглосноор нь бидний сайн мэдэх Жун Жин Ёныг нэмэгджээ. Эхний бүлэгт гол дүр бүтээсэн ихэнх жүжигчин эргэн ирэх бол И Ду Хёны хувьд хэрхэх нь тодорхойгүй байна.
Эхний улирал орон сууцны барилга нурж, Юнхёк үхсэн гэж таамаглаж буйгаар өндөрлөсөн бол Хён Сү цэргийнхэнтэй мөргөлдсөний дараа хуягт машинд сууж сэрэх аж. “Netflix”-ийн мэдээлснээр "Sweet Home" цувралын 2-р улирал нь Хён Сүг баривчлагдаж, амьд үлдсэн хүмүүс зугтсаны дараа өөр орчинд өрнөнө.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.