Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-20 нд нийтлэгдсэн байна.

Бодит амьдрал дахь “Маугли” гэгдэх Дина Саничар

6/ 20/ 2023    11 цаг 03 минут

Жинхэнэ амьдрал дахь Маугли?

Дина Саничарын түүх 1800-аад онд түүнийг дөнгөж бага байхад эхэлжээ.

Тодруулбал, 1867 (?) онд Энэтхэгийн Уттар Прадеш мужийн ширэнгэн ойд хэсэг анчид чонын мөр хөөж явахдаа агуйн буланд нүцгэн хөвгүүнийг олов. Хүүтэй харилцах гэж оролдоход тэр тэдэнд хариулж чадахгүй, мөн асуултыг нь ч ойлгохгүй байжээ. Тухайлбал, хүүхэд бага насандаа өссөн орчин, нөхцөлийн нөлөөгөөр л хүн болж төлөвшдөг аж. Хэрэв тав хүртэлх насандаа хүмүүсийн дунд биш амьтны дунд өсвөл амьтны зан араншинтай, тэр бүү хэл гадаад төрх байдлаа ч алддаг хэмээн эрдэмтэд үздэг гэнэ. Тэдний олонхыг хүн төрөлхтөн олж чадсан ч нийгэмшүүлж чадаагүй байна.

Эрдэмтэд 1843-1933 оны хооронд ийм тохиолдол 15-ыг бүртгэсэн ажээ. Тэдний нэг нь Дина Саничар юм. Анчид зэрлэг хүүхдийг барьж аваад Сикандра асрамжийн газарт авчирчээ. Хүү хэдийгээр хоёр хөл дээрээ явж, аяга тавгаас хоол идэж, хувцас өмсөж сурсан боловч ярьж сураагүй. Зэрлэг амьтдын дунд өссөн хүүхдүүдэд нийтлэг илэрдэг шинж тэмдэг нь дөрвөн хөллөж явах, огт ярьж чадахгүй, хүнээс айх гэх мэт юм.

“Ширэнгэн ойн ном” нь Нобелийн шагналт Английн зохиолч Р.Киплингийн хамгийн алдартай бүтээлд тооцогддог. 1907 онд уран зохиолын төрөлд хамгийн анхны Нобелийн шагналт англи хүн болсон тэрээр Оксфорд, Кембридж, Эдинбургийн Их Сургуулиудын хүндэт доктороор өргөмжлөгджээ. Киплингийн уран сэтгэмжийн түүхийг 1967 онд Уолт Дисней студи хүүхэлдэйн кино болгон хувиргасан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа дахин бүтээгдэж, дахин дүрсэлсэн байдаг.

1894 онд анх хэвлэгдсэн "Ширэнгэн ойн ном"-ыг чонон дунд өссөн хүүгээс сэдэвлэсэн гэдэг байна. Тэгвэл тус ном нь уран зохиолын бүтээл болох нь дамжиггүй ч зохиолч Дина болон өөр бусад хүүхдийн бодит түүхээс санаа авсан байж магадгүй юм.

Саничар бол цорын ганц "чонон хүү" биш байсан

1872 оны сүүлчээр Энэтхэгийн нэгэн сонин хэвлэлд гарсан Сикандра асрамжийн газрын тайланд "Арав орчим настай хүү чононуудын дундаас олсон. Тэр тэдэнтэй хэр удаан байсныг хэлэх боломжгүй ч түүний байр байдлаас харахад нэлээд удаан хугацаа өнгөрсөн байх. Дөрвөн хөлтэй, түүхий маханд дуртай. Одоохондоо тэр зэрлэг амьтантай тун адилхан харагддаг. Хэдэн жилийн өмнө бид түүнтэй ижил төстэй хүүхэдтэй байсан. Тэр үнэхээр гайхалтай өссөн. Ярьж сураагүй ч баяр баясгалан, уй гашуугаа бүрэн илэрхийлж чаддаг байсан. Харин шинэ хүүхэд удахгүй сайжирна гэдэгт бид итгэж байна” гэжээ. Мөн үргэлжлүүлэн “1872 оны гуравдугаар сарын 6-нд бидэнд нэг хүүг авчирсан. Түүнийг Минепури орчимд чоно агнахаар явсан хүмүүс олжээ. Түүний зуршил нь бүх талаараа төгс зэрлэг амьтан байсан. Тэр нохой шиг ус ууж, яс, түүхий маханд юу юунаас илүү дуртай. Хэзээ ч бусад хөвгүүдтэй үлддэггүй харин харанхуй буланд нуугддаг. Тэр хэзээ ч хувцас өмсдөггүй, хувцаснуудаа урж хаядаг байлаа. Хүүгийн бие халуурч, идэхээ больсон тул бидний дунд хэдхэн сар амьдарсан” хэмээсэн аж.

Дээрх хэсэгт чоно тэжээсэн хоёр хүүгийн тухай дурдсан аж. Чонын үүрнээс 1872 онд авчирсан хүү асрамжийн газарт ирээд хэдхэн сарын дараа нас баржээ. Богинохон хугацаанд оршин суух хугацаандаа тэрээр чононуудын тэжээсэн өөр нэг хүүхэд болох Дина Саничартай холбоотой байв. Саничар тухайн үед 14 настай байсан бөгөөд дээр дурдсан мэдээллийг бичихэд зургаан жилийн өмнө асрамжийн газарт иржээ.

Саничар хэзээ ч ярьж, уншиж, бичиж сураагүй

Саничарын асрамжийн газарт ирсэн түүх тодорхойгүй байгаа ч хүүг эх чоно, хоёр бэлтрэгийн хамт авчирсан гэж үздэг байна. Түүнийг анх олоход урт үстэй, хирэндээ бaригдсан байсан бөгөөд анчид руу зургаа орчим насны хүү агуйгаас үсрэн гарч иржээ. Саничарын өөр нэг түүх нь анчид агуй руу чононуудтай цуг бага насны хүү орж байгааг харсан тул араатныг aлж хүүг аврахаар шийдсэн байна. Хүү дөрвөн хөллөж явж байсан бөгөөд хэдэн чонын араас алхаж явсан байна. Дараа нь хүү өөрийн амьтдын сүрэгтэй хамт ичээ рүүгээ буцсан гэнэ. Харин энэ бүх зүйл анчдын хувьд маш сонирхолтой хэдий ч, асар аймшигтай санагдаж байжээ. Нууцлаг хүү тэдний сонирхлыг татсан тул багийнхан түүнтэй нүүр тулахаар шийдсэн аж. Хамгийн эхэнд анчид тэднийг агуйгаас нь гаргахын тулд гал тавьж үзжээ. Ингээд эцэст нь чоно болон хүү гарч ирсэн бөгөөд анчид чоныг алж, хүүг дагуулан явсан гэх.

Тэрээр дөрвөн хөллөж яг л чоно шиг архирдаг бөгөөд гар нь богино, нийт урт нь ердөө арван есөн инч. Энэхүү өсөлт нь түүний бага насандаа дөрвөн хөллөж явсантай холбоотой байж магадгүй аж.

Нэгэн мэс засалч түүний хөлийг нь тэгшлэхийн тулд сандал дээр хүлж байсан бөгөөд хэдэн сар өнгөрч, босоо байрлалаа хадгалж чадсан гэнэ. Тухайн үед хүүг зургаан настай хэмээн тодорхойлсон байдаг. Анчид тэр хүүхдийг асрамжийн газарт аваачиж өгсөн бөгөөд тэнд хүүг Саничар хэмээн нэрлэсэн юм. Энэ бол түүний асрамжийн газар ирсэн өдрийг бэлгэдэж өгсөн нэр ажээ. Хүүгийн “IQ”-ийн түвшин туйлын доогуур гэж тодорхойлогдсон байна. Тухайн үед хүүхдийн асрамжийн газрын эзэн байсан Эрхардт хэлэхдээ “Хүүг эргэлзээгүй зэрлэг хүүхэд гэдгийг тэмдэглээд (галзуу эсвэл тэнэг), гэхдээ түүнд оюун ухаант хүний шинж тэмдэг маш ховор тохиолдолд илэрдэг” гэжээ. Асрамжийн газарт байхад нь олон хүн түүнд хэрхэн хүн шиг байхыг зааж сургахыг хичээсэн боловч тэр хэзээ ч ярьж, уншиж, бичиж сураагүй байна.

Хүү урьдын адил амьтан шиг дуугарч, дөрөв хөллөж явсаар байсан ч хоёр хөл дээрээ алхаж сурав. Гэсэн ч хувцас өмсөж чаддаггүй хэвээрээ, нүцгэн байхыг илүүд үздэг байжээ. Тэрээр асрамжийн газарт анх ирэхдээ болсон хоол идэхээс татгалзаж, түүхий яс мэрэх зэрэг үйлдэл гаргадаг байжээ. Хэдийгээр тэр хүн шиг болж чадаагүй ч хүнтэй ойр болсон юм. Үүнээс гадна тус асрамжийн газарт бас нэгэн амьтантай өссөн хүүхэд байсан тул хоёулаа хүмүүстэй харьцах харилцааны тал дээр асуудалтай хэвээр байжээ. Эрхардт хэлэхдээ “Хоёр хөвгүүнийг маш онцгой нэг зүйл холбодог. Арай том нь насаар бага хүүхдэдээ аяганаас юм уухыг зааж өгсөн” гэжээ.

Саничар амьдралдаа маш цөөн тооны хүний хийдэг зүйлийг зуршил болгосны нэг нь тамхи татах байв. Тамхи татах нь хожим нь түүнийг сүрьеэ өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болсон хэмээн олон хүн үздэг аж. Динагийн хөгжил хэвийн бус бөгөөд 10 жилийн турш хүмүүсийн дунд амьдарсан ч түүний зан ааш түгшсэн, хөдөлгөөн нь тогтворгүй хэвээр байжээ. Шүд нь маш том, дух нь жижиг. Бага насныхаа ихэнх хэсгийг чононуудтай хамт өнгөрөөсөн тэрээр хүмүүсийн дунд яг л харийн хүн шиг мэдрэмжтэй байж болох юм. 

Дина Саничар 1895 онд сүрьеэ өвчнөөр нас баржээ. Хүний нийгэмд дасан зохицож чадахгүй байсаар тэрбээр дөнгөж 29 насалсан байна. Мауглигаас ялгаатай нь Дина ширэнгэн ойг сайн дураараа орхиогүй бөгөөд хүний ертөнцөд хүчээр буцаж ирсэн.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube